Башар аль Ассад: Армийнхан химийн зэвсэг ашигласан гэдэг нь худлаа
2017-04-07

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өчигдөр “Vecernji List” сонинд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Ерөнхийлөгчөө танд гэж хэлэхэд Сирид дэгдээд буй иргэний дайн зургаа дахь жилдээ үргэлжиж байна. Сирийн армийнхан Алеппо болон Палмира хотыг террористуудаас чөлөөлөөд байгаа ч Сирийн иргэний дайн хэзээ дуусах нь сүүмэлзэх төдий байна?

 

-Зургаан жил бид итгэл найдвар бас зориг тэвчээрийн хүчээр амьдарлаа. Дэлхийн зарим хөрөнгөтөн орнуудын дэмжлэгээр хатуу ширүүн зургаан жилийг даван гарлаа.  Мэдээж хэрэг бид итгэл найдварын хүчээр өнөөдөр амьдарч байна. Өнгөрсөн бүхэнд бид олон мянган бэрхшээлтэй нүүр тулсан ч итгэл найдварын хүчээр өвдөг сөгдөөгүй өнөөг хүрлээ.  Би хоёр зүйлийг цохон тэмдэглэх хэрэгтэй байх. Нэгт: Олон улс нэгдсэн хүчээр алан хядах терроризмын эсрэг тэмцэж байна. Энэ бол бидэнд давуу тал гэхэд болно. Учир нь бид нэг бус нилээн олон орны дэмжлэгээр Сириэс террористуудыг хөөх боломжтой. Мэдээж хэрэг энэ бүх ажиллагаанд цаг хугацаа их орох боловч боломж бидний гарт байна. Хоёрт: Бид Батлан хамгаалах салбар буюу зэр зэвсгээ улам чанаржуулах боломжтой. Энэ бол олон улсын дэмжлэгээр л хийх ажил. Надаас хүмүүс “Та яагаад өөртөө ийм итгэлтэй байгаа юм бэ?” хэмээн асуудаг.  Би энэ асуултад “Ялалт байгуулна гэдэгтээ итгэж байгаа учраас” гэж хариулдаг.

 

-Женев, Астана хотноо АНУ, ОХУ тэргүүтэй орны тэргүүнүүд Сирид энхтайван авчрах талаар уулзалт зохион байгуулж, энхийн хэлэлцээр байгуулахыг зорьсон. Гэхдээ эдгээр хэлэлцээрт сөрөг хүчин оролцож байгаа. Яагаад тэд хэлэлцээрт оролцож байгаа юм бэ. Сирид энхтайван авчрах эсэх асуудлаар Сирийн Засгийн газар бие даан шийдвэр гаргах боломжгүй гэж үү?

 

-“Сирийн хямралд цэг тавихад хамгийн чухал үүргийг сөрөг хүчин хүлээнэ” хэмээн АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама өмнө нь мэдэгдэж байсан. Засгийн газар бие даан шийдвэр гаргасан ч сөрөг хүчний эсэргүүцэлтэй нүүр тулах нь тодорхой.  “Хэрвээ хоёр тал нэг нэгэндээ буулт хийж, хамтран ажиллах болбол гацаад буй асуудал илүү хурдан шийдэгдэнэ” гэх Обамагийн шийдвэрийг хүндэтгэж, сөрөг хүчнийг уулзалтад урьсан юм.  Гэхдээ сөрөг хүчин гэгдэх статус дунд террористууд багтахгүй. Тэд зөвхөн улс орныг минь хүчирхийлэн эзлэхийг санаархдаг. Тиймээс террористуудын төлөөлөлтэй хэлэлцээрийн ширээний ард сууна гэж бодохгүй байна. Сөрөг хүчин, жихади нар бол өөр өөр үүрэгтэй. Мөн Турк, Саудын Арабтай хэлэлцээр хийх хэрэгтэй.

 

-Яагаад тэдэнтэй хэлэлцээр хийж байгаа юм бэ?

 

-Олон хүний амь амьдралтай холбоотой учраас. Эдгээр бүлгүүд гартаа барьсан зэвсгээ доош тавих хэрэгтэй. Нэгдсэн хүчээр террористуудын эсрэг тэмцвэл илүү амар.

 

-Саяхан олон улс Сири улсад хүчин төгөлдөр үйлчлэх энхийн гэрээ байгуулсан. Энэ талаар?

 

-Харамсалтай нь энэхүү энхийн хэлэлцээр сөрөг хүчнээс болж “үр дүнд” хүрч чадахгүй болсон.  Иргэний дайныг зогсооход бидэнд “ялалт бус сонголт” чухал үүргийг гүйцэтгэнэ.

 

-Дэлхий терроризмын эсрэг дайныг зарласан. Гэхдээ тэд өнөөдөр зөвхөн Сирид л терроризмтэй тэнцэж байна?

 

-Дэлхийн бараг ихэнх улс терроризмын эсрэг дайн зарлаж буйгаа мэдэгдсэн. Тэд уг ажиллагааныхаа хүрээнд Сирийн олон салбар туслалцаа дэмжлэг үзүүлсэн. “Сирид яагаад терроризмын эсрэг ажиллагаа явуулж байгаа юм бэ?” хэмээн асуулаа. Учир нь Сирид л олон террорист бүлэглэлүүд хяналтаа тогтоохыг санаархсаар байна. Терроризм олон улсад тархаад байгаа ч гол төв нь Ойрхи Дорнодод оршин тогтносоор байгаа. Гэхдээ барууны орнууд терроризмын эсрэг дайн зарласан ч далдуур терроризмыг өөгшүүлсээр байна. Сирийн армийнхан терроризмын эсрэг улааран тэмцэж байна. Тэдэнд талархлаа илэрхийлэх нь зүй ёсны хэрэг. Сирийн сөнөөгч онгоцууд террористуудыг ангуучлах, устгах ажиллагаа явуулсаар байна. Тэдний дэмжлэгээр террористуудын хүч суларсаар байгаа.  Гэсэн хэдий ч бид холбоотон орнуудаасаа дэмжлэг авч байна.

 

 

-Сирийн армийнхан шашны цөөнх эсвэл цөөнх үндэстэнг хамгаалах үүрэг хүлээж байгаа юу?

 

-Мэдээж хэрэг. Энэ бол тодорхой бас ойлгомжтой зүйл. Сирийн газар шороон дээр байгаа бүхнийг армийнхан хамгаалах үүрэгтэй.  Сирийн армийнхан Сирийн газар нутаг, ард түмнээ хамгаалахгүй бол бид хэрхэн ялалт байгуулах билээ.

 

-Сирид үргэлжиж буй террорист халдлага хүрээгээ тэлсээр Европын Франц, Белги зэрэг улсад болж, олон хүн амиа алдлаа. Энэ талаар?

 

-Үнэхээр харамсалтай зүйл болсон. Терроризм зөвхөн ганц улсыг онилдоггүй гэх тод жишээ.

 

-Та 2009 онд Хорват улсад айлчилж байсан. Та айлчлалыхаа тухай “Үнэхээр найрсаг ард түмэн. Та бүхэн Сирийн ах, дүүс” хэмээн хэлж байсан. Гэтэл Хорват улс Саудын Араб, Йордан руу зэвсэг нийлүүлдэг гэх дуулианы дараа ч та тэднийг гэр бүлээ хэмээн бодсоор байх уу?

 

-Мэдээж. Хорватын ард түмэн тун найрсаг. Бидний харилцаа сүүлийн арван жил тогтвортой байна. Энэхүү найрсаг харилцаа олон жил үргэлжилнэ хэмээн найддаг.

 

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн талаар. Та түүнээс тусламж авах бодолтой байгаа юу?

 

-АНУ-ын шинэхэн Засгийн газар Сирийн талаар хангалттай мэдэхгүй байгаа байх. Тэд дөнгөж судлах ажлынхаа эхний хэсэгт явж байгаа байх. Сирийн Засгийн газрын хүсэлтийн дагуу тус улс цэргээ илгээсэн, мөн терроризмын эсрэг тэмцэж байна. Сири тусгаар тогтнолоо хамгаалах эсэх нь АНУ-ын дэмжлэгтэй шууд холбоотой.

 

-Идлиб хотноо иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн Сирийн Засгийн газрыг олон улс буруутгаж байгаа?

 

-Би хэзээ ч ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашиглахгүй. Энэ бол биднийг гутаан доромжлох гэсэн үйлдэл. Энэхүү хэргийн ард босогчид эсвэл террористууд бий. Харин Сирийн армийнхан иргэдийг хамгаалах үүрэгтэй болохоос алах үүрэг хүлээгээгүй. Армийнхан химийн зэвсэг ашигласан гэдэг нь худлаа. Энэ бол миний эцсийн байр суурь.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
dood gard:
tarhia haan geesen baagii be. baabariin teneg niitleld uu.. vneheer chi sohor uu amerik l teoristuudiig demjij zebseg mongo ogj baihad chi medeegui bna uu. 500 say dollaraar heden zuun teorist beldeed musilmanii ulsd ogsoniig.. zasagiin gazariin zobshoorolguigeer siri ulsiig bombogdoj buin ooroo dain zaralsantai ni adilaa malaa. nogoo ardchilsan vzeleer gem buruutain batlagdaagui bol buruugui gedegee.haan siriin zasagiin gazar himiin zebseg ashiglasan yum be malaa..
2017-04-09
Зочин:
Мал минь еерсдийгее дайруулах шалтаг гаргадаг чам шиг амьтан хаа байхав. Чи бегсийг нь долоохд бэлэн Америк ах нарын чинь ажил. Дараа нь шалтаг болгоод Сири армийг дайрдаг юмдаа
2017-04-09
Зочин:
Medeej bi himiin zevseg hereglesen gej helehgvi ni oilgomjtoi. Oros Siri 2 bol ugaasaa surtal uhuulga, hudal medeelel tsatsaj oorsdiin busarmag vildlee nuuhiig hicheene. Amerik mash zov shiidemgii arga hemjee avsan. Amerik Obamagiin ved shiidvertei bj chadaagvin ulmaas Orosuudiig davraasan. Ukrainii gazar nutgiig hvcheer ezlej avsan. Odoo Amerik hvchtei shiidemgii bj chadval Oros China 2-iig davraahgvi hazaarlaj chadna
2017-04-08
Зочин:
Мал минь еерсдийгее дайруулах шалтаг гаргадаг чам шиг амьтан хаа байхав. Чи бегсийг нь долоохд бэлэн Америк ах нарын чинь ажил. Дараа нь шалтаг болгоод Сири армийг дайрдаг юмдаа