Монголчуудын 6.6 хувь нь сэтгэл гутралын эмгэгтэй
2017-04-07

Дэлхийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиож байна. Өнөө жилийн энэ өдрийг “Сэтгэл гутралын талаар ярилцъя” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буй талаар эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ДЭМБ, СЭМҮТ, НЭМҮТ, НЭМГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцов.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Дэлхийд сэтгэл гутралын эмгэгтэй 300 сая хүн байна. Энэ нь дэлхийн хүн амын 4 хувь аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд сэтгэл гутралын эмгэгтэй хүний тоо 18 хувиар өссөн нь энэ асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатайг харуулж буйг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт-У хэлж байна. Мөн тэрбээр нийгэм, эдийн засгийн сөрөг үйл явц хүмүүсийг сэтгэл гутралд хүргэдэг. Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлж, эмчлэхэд тодорхой хөрөнгө шаардлагатай. Энэ эмгэгээс урьдчилан сэргийлэхэд зориулсан 1 доллар эргээд эдийн засагт 4 доллар болон өсдөг. Нас, хүйс, нийгмийн гарал, үндэс угсаа харгалзахгүйгээр тусдаг энэ эмгэгийн даван туулах үе  хэнд ч ирж магадгүй. Тиймээс гадуурхахгүй байх нь чухал гэдгийг хэлж байна.

 

Харин манай улсын хувьд 2013 онд хийсэн судалгаагаар хүн амын 6.6 хувь нь сэтгэл гутралтай гэсэн дүн гарчээ. СЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар өсвөр насны 5 хүүхдийн нэг, төрсөн 6 эмэгтэйн 1 нь сэтгэцийн асуудалтай байгаа нь тогтоогджээ. СЭМҮТ жилд 40 мянган хүнд үйлчилдэг байна. Тэднээс 1800-2000 нь сэтгэл гутрал, сэтгэцийн ямар нэг асуудалтай байдгийг тус төвийн захирал Л.Насанцэнгэл хэлэв. Тэрбээр 2014 онд стрессын шалтгаантай сэтгэцийн асуудал 10 дахин өссөн дүн гарсныг мөн мэдээлэв.

 

ДЭМБ-аас гаргасан Номхон далайн эргийн бүсийн 15 орнуудыг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс бага руу нь эрэмбэлэхэд Монгол Улс VII-д, сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали, Шинэ Зеланд улсын дараа III-т оржээ. Зуун мянган хүн амд амиа егүүтгэх тохиолдлын тоогоор VI-д жагсч байна.

 

Сэтгэл гутралын ноцтой үр дагавар нь амиа хорлоход хүргэдэг байна. Дэлхийд 40 секунт тутамд нэг хүн амиа егүүтгэдэг. Манай улсын хувьд ч1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тусам амиа хорлох тохиолдлын тоо нэмэгдсээр буй аж.

 

 

Сэтгэл гутралын шинж тэмдэг:

 

  • Сэтгэл санаа дундуу, уйтгартай байх
  • Идэвх, сонирхол буурах
  • Амархан ядарч, сульдах
  • Анхаарал төвлөрөхгүй байх
  • Нойргүйдэх
  • Хоолны дур, сонирхол буурах
  • Өтгөн хатах
  • Бэлгийн дур хүсэл буурах
  • Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөг алдагдах
  • Өөрийгөө буруутгах
  • Биеийн жин буурах
  • Хэнд ч хэрэггүй болсон мэтээр бодох
  • Үг яриа цөөрөх
  • Хөдөлгөөн удаашрах

 

Танд бүх шинж тэмдэг илэрч байвал эхний ээлжинд Сэтгэл гутралыг илрүүлэх “Beck”-н сорилыг бөглөх шаардлагатай. Сорилыг энд дарж үзнэ үү. Сорилын үр дүн сөрөг гарвал та сэтгэлзүйч, мэргэжлийн эмчид хандаж, сэтгэл заслын болоод эмийн эмчилгээ хийлгэж болно.

 

Сэтгэл гутралаас сэргийлэх боломж:

 

  • Өдөр бүр биеийн тамирын дасгал хийх
  • Эрүүл, зөв хооллоход анхаарах
  • Булчин сулруулах дасгал хийх
  • Сайн унтаж амрах
  • Стресс тайлах ур чадварт суралцах
  • Ажлаа төлөвлөгөөтэй хийх
  • Согтууруулах ундаанаас татгалзах
  • Өөрийгөө хайрлах, халамжлах
  • Өөртэй итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах шаардлагатай юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ДҮҮРЭН МЭДРЭЛҮҮД
2017-04-07
irgen:
uls ornii hogjil setgel gutrah hemjeend baigaa bolovch mongolchuud maani dendyy tesvertei ard tymen dee,,,,tor l buruutai !!!! Mergilteich ajil olddoggui byh um ariin haalga, tanil talaar yavdag, jiriin hyn medleg mergejleeree ahih , ajiltai baih bolomj baihgui,,,,taniltai bol medrel muutaich baisan gaigui ajild orno ,,,ene chin l mongoliin hogjiliig hoish ni tataad baigaa shyydee
2017-04-07
кккккккк:
миараад байдагггүй
2017-04-07
кккккккк:
миараад байдагггүй
2017-04-07
зочин:
монголчууд муу хэлүүлсээр байсан ч сэтгэл гутралд ороод майраад хоол унднаас гарлаа гэж сонсоогүй юм байна.
2017-04-07
za shaagad bai:
MONGOL HUN HEZEE L AMERIKCHUUD SHIG SETGEL GUTRALD AVTDAG BAILA DAA
2017-04-07