Афганистанд америк цэрэг амиа алджээ
2017-04-10

 

АНУ-ын тусгай хүчин Афганистан дахь Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн байршилд агаараас цохилт өгсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг цэргийн ажилллагааны үеэр АНУ-ын цэрэг амиа алдсан болохыг Пентагоны хэвлэлийн албанаас уламжлав.

 

Пентагон “Афганистан дахь Нангархар мужид агаараас цохилт өгсөн” гэж мэдэгджээ.

 

Нангархар муж нь Пакистантай хиллэдэг юм. Исламын улсын дайчид Пакистан улсаар дамжин Афганистанд хяналтаа тогтоохыг санаархдаг билээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрсөн 2015 оны зургаадугаар сараас эхлэн Афганистан дахь террористуудын байршилд цохилт өгөх зарлиг буулгасан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин