Зам тээврийн ослоор 6 жилд 300 хүүхэд нас баржээ
2017-04-10

Гэрэл зургийг MPA.mn

 

Замын цагдаагийн албанаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргиилэх өдөр” болгон зарласан. Энэхүү өдрийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

 

Сүүлийн 6 жилийн хугацаанд /2010-2016/ зам тээврийн осолд 7410 хүүхэд өртсөн байна. Зам тээврийн ослын улмаас нийт 300 хүүхдийн амь нас хохирч, 7110 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны буюу ид хөгжиж, өсөн торниж буй хүүхдүүд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа нь судалгаанаас харагддаг.

 

2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтсэн байна. Судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутагт автомашинд зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртжээ.

 

Харин 31.8 хувь нь автомашинд зорчиж явахдаа, 2.5 хувь нь дугуйтай явах үедээ зам тээврийн осолд өртжээ. Зам тээврийн ослын 90 гаруй хувь нь сургуулиасаа гэр рүүгээ, гэрээсээ сургууль руугаа явах замдаа өртсөн байна.

 

 

 

Д/д

 

Бүртгэгдсэн осол

 

Гэмтэл бэртэл авсан хүүхэд

 

Нас барсан хүүхэд

 

Хүнд, хүндэвтэр гэмтэл авсан хүүхэд

2011

617

656

28

131

2012

962

935

40

162

2013

959

970

43

183

2014

1218

1231

37

197

2015

1195

1164

48

233

2016

1112

1089

54

225

Нийт

6063

6045

250

1131

 

Ослын шалтгаан нь орон нутагт:

 

  • Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүс хэрэглэдэггүй,

 

  • Орон нутгийн замд хурд хэтрүүлдэг,

 

  • Дүрэм зөрчдөг,

 

Нийслэлийн хэмжээнд:

 

  • Хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах,

 

  • Ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх,

 

  • Замын зорчих хэсэг болон ойролцоо тоглох, сургууль, цэцэрлэгийн зам орчин нь стандартын дагуу тохижуулагдаагүй

 

  • Эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг,

 

  • Хүүхэдтэйгээ хамт явж байхдаа замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгодоггүй, буруу үлгэр дууриалал үзүүлдэг,

 

  • Хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй байх боловч дадал суугаагүй

 

  • Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг нь осолд өртөх нөхцлийг бүрдүүлдэг ажээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иймд эцэг эхчүүд хүүхдийн хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагч, суудал өндөрсгөгч гэх мэт аюул, ослоос хамгаалах хэрэгслийг Хэрэглээ болгон хэрэглэж хэвших, хүүхэддээ замын хөдөлгөөнд оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, зөв үлгэр дууриалал үзүүлэх, хүүхдийг автомашинд зөв тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас  уриалж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
tsagdaagiin lalruud ajlaa hii:
ZAMIIN golognuud 5 tsaas karmalah gej tasgiin dargataigaa huivaldana nogoo sogtuu golgono neg udaa argalaad dačhij davrana iim tsagdaatai baihad yaaj buurhav dee hoorhii urs mine hairan baina
2017-04-10
eeeeeeee:
mongolchuud chin bvgd aluurchid bolchihsiim bn .burhan min .
2017-04-10
irgen:
dendyy ih olon hyyhed baina shyy, ulam ihseed baigaa shaltgaan arhidalt shyydee,,,
2017-04-10