Жүжигчин Ч.Сэлэнгэ Жульеттад сонгогджээ
2017-04-10

 

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид 2015 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг шинэчлэн найруулж, олон нийтийн хүртээл болгосон.

 

Жүжгийн Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн сонгогдон тоглож байсан ч тэрбээр өнгөрсөн өвөл гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдрахаар хилийн дээс алхсан. Түүний оронд УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун Жульеттагийн дүрд тоглож, монголын дөрөв дэх Жульеттагаар нэрлэгдсэн. Гэсэн ч тэрбээр хувийн шалтгаанаар ажлаасаа түр хугацаанд чөлөө авчээ.

 

Иймд УДЭТ-ын удирдлагууд Жульеттагийн дүрийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. Сонгон шалгаруулалтаар залуу жүжигчин Ч.Сэлэнгэ Жульттагийн дүрийг бүтээхээр сонгогдсон байна. Тэрбээр өмнө нь "18 нас би чамд хайртай", "Аз жаргал", "Хайр" зэрэг уран сайхны кинонд тоглож байсан.

 

Тус театрын уран бүтээлчид аялан тоглолтоо орон нутагт зохион байгуулах гэж байна. Аялан тоглолтын хүрээнд “Ромео Жульетта” жүжгийг тоглох юм.

 

Дашрамд сонирхуулахад залуу жүжигчин Ч.Сэлэнгэ нь “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч, СГЗ Л.Балхжавын хүү Б.Чингүүнтэй гэр бүл болж хоёр ихэр охины ээж болсон. Амаржаад удаагүй залуу жүжигчин уран бүтээлийн ажилдаа эргэн орж Жульеттагийн дүрээр үзэгч олонтой уулзах нь ээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Балхжав даруухан царайлчаад их явдалтай залуу дуучдыг нилээнтэй нь явалдсан гдг үнэн болуу. Уб тв ийнхэн нь бас рок попынхон тэгж ярьцгаадаг байлаа
2017-04-10
zochin:
songon shalgaruulalt gechihjee.icheechee.balhjaw mungii ni tuluul beree togluulaa biz.yamar ch shudarga bus yum hiideg baij dram niih songon shalgaruulalt gej hutsdiin
2017-04-10