Трамп байлдааны хөлгөө Солонгосын хойг руу илгээжээ
2017-04-10

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрсөн долоо хоногт “Хойд Солонгосын талаар ярих бидний зүйл дууссан” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Тус улс “Пхеньянтай яриа хэлэлцээр хийхгүйгээр шууд цохилт өгч магадгүй” хэмээн олон улс үзэж байна. Учир нь химийн зэвсгийн асуудлаас болж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн Хомс хотноо байрлах тус улсын цэргийн баазыг бөмбөгдсөн билээ. Трамп Ассад хариугаа амсах ёстой” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Тэрбээр мөн БНХАУ-ын дарга Си Зиньпинийг хүлээн авч уулзахдаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар ярилцсан билээ.

 

“Трамп Сирид цохилт өгсөн. Тиймээс Хойд Солонгост ч гэсэн цохилт өгч магадгүй” хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь АНУ-ын төрийн далбааг намируулсан байлдааны хөлөг онгоц Солонгосын хойгт очихоор замдаа гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Солонгосын хойг руу чиглэж яваа “The Carl Vinson” цохилтын анги нисэх онгоц тээгч болон бусад байлдааны хөлөг онгоцнуудаас бүрддэг юм.

 

АНУ “Солонгосын хойгийн аюулгүй байдлын улмаас байлдааны хөлгөө илгээхээр болсон” гэж мэдэгджээ. “Байлдааны хөлгүүд зорьсон газраа хүрэх үед Пхеньян хариу арга хэмжээ авч, хямрал улам даамжрах магадлалтай” хэмээн сөрөг хүчин Ардчилсан намынхан сануулж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene ANUls deeremch uls yaj dawarch bnaa
2017-04-11
kkkkk manaihaaan:
GERT CHIN TALH MALH BAIGAA MUU DAA AIN KKK
2017-04-10
brr:
teneg ee
2017-04-10
hahaha:
jalganiii . heden vher umbvvnvvd . heden opshorchiddoo . deeremdvvlen shaldan shaaj . ulun ggedsendee huluu jiiltsej baihad . . hvchirheg . amerik . tergvvtei . baruun .. tsagaan aristnuuud . aguuu yum aaaa . hiisen bvteesen dalai tengis agaar . mandaliig . ezegnen tursen tednii gaihamshig . ene buyu .
2017-04-10
wow:
yamar goy ve delhiin 3-r dain
2017-04-10
brr:
teneg ee
Um mani badmi hum:
Ingeed dain eheldegiin baijee ,
2017-04-10
Зочин:
OMHII AMERIKUUD
2017-04-10
Zochin:
20 garui say huniig hatuu darlalaas cholooloh heregtei
2017-04-10
Зочин:
UMARDUUD TSOMIIN PUUJINGAA SHIDEED OGOOSEI HOGIIN AMERIK RUU
2017-04-10
Зочин:
АНУ ын түрэмгийлэлээс айх хэрэггүй шүү
2017-04-10