Ирина Шейк ээж болжээ
2017-04-10

 

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Жүжигчний найз бүсгүй ОХУ-ын супермодель  Ирина Шейк хоёр долоо хоногийн өмнө амаржсан талаар хосын ойрын эх сурвалж “People” сэтгүүлд ярьсан байна.

 

Одоогоор шинээр мэндлээд буй хүүхдийн хүйс болон нэр тодорхойгүй байгаа аж.

 

“Ирина өнгөрсөн сарын 30-нд амаржиж, хүүтэй болсон” гэх мэдээллийг нэрээ нууцалсан эмэгтэй “TMZ” сайтад өгчээ.

 

Хос 2015 оны долоодугаар сараас хойш болзох болсон юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин