Исламын улс Стокгольм хотноо халджээ
2017-04-11

 

Шведийн нийслэл Стокгольм хотноо өнгөрсөн амралтын өдөр ачааны машинтай этгээд гарцаар гарч байсан иргэдийг дайрсан билээ. Уг халдлага хотын төв гудамж болох Дротнингатанд болсон юм. Халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, найман хүн бэртжээ.

 

Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг баривчлаад байгаа юм. Халдлага үйлдсэн этгээд "Узбекстан улсын иргэн" гэх мэдээллээс өөр мэдээллийг нийтэд задруулахыг цагдаагийнхан татгалзжээ.

 

Тэгвэл Стокгольм хотноо болсон халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл хүлээсэн тухайгаа өөрсдийн твиттер хуудсаардаа дамжуулан мэдэгдлээ.

 

Дротнингатан гудамжаас гадна өөр хоёр газар террорист халдлага үйлдэхээс зэхэж байсан талаар террористууд мэдэгдэж “Үүргээ амжилттай гүйцэтгэсэн Аллахын дайчинд талархлаа илэрхийлье” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин