АНУ, Хойд Солонгос дайтах уу
2017-04-11

Ерөнхийлөгч Трамп Солонгосын хойг руу байлдааны хөлөг онгоцоо илгээжээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрсөн долоо хоногт “Хойд Солонгосын талаарх бидний ярих зүйл дууссан” хэмээн мэдэгдсэн билээ. Уг мэдэгдлийн дараахан Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Солонгосын хойг руу цэргийн хүчээ илгээсэн явдал олны анхаарлыг татаж байна.

 

“Вашингтон сүүлийн үеийн зэр зэвсгийн тусламжтай Хойд Солонгосыг нухчин дарах зорилготой байна” хэмээн “CNN” агентлаг мэдээлэв. Хойд Солонгос тийм ч амархан бууж  өгөхгүй бөгөөд хариу арга хэмжээ авах нь нэгэнт тодорхой.

 

“Тэд пуужин харвах цаашлаад цөмийн туршилт хийх аюултай. Хэрвээ тус улс цөмийн туршилт хийвэл АНУ бус Хойд Солонгостой хөрш зэргэлдээ орнууд л ихээхэн хохирол амсахыг конгрессийн гишүүд эрхэм Ерөнхийлөгчдөө анхааруулж байна. Трамп хойг руу 100 000 тонн жинтэй “USS Carl Vinson” нисэх онгоц тээвэрлэгчийг дагалдах хөлгүүдийн хамт Номхон далайн баруун хэсэгт шилжин байрших тушаал буулгажээ. Уг хөлөг онгоцууд Сингапураас Австралид очих байсан ч дээрээс ирсэн зааврын дагуу байршлаа өөрчилсөн аж.

 

 

Тэд хэдхэн өдрийн дараа Солонгосын хойгт хүрэх юм. Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ой энэ сарын 15-ны өдөр тохиох билээ. Энэ өдөр тус улсын залуу удирдагч Ким Чен Ун улсынхаа сүр хүчийг гайхуулсан пуужингийн туршилт хийх магадлалтай байгаа талаар Өмнөд Солонгосын эрх баригчид сануулж байна.

 

Ким Чен Ун энэ өдөр өвөөгөө дурсан санахаас гадна жинхэнэ өстөн дайсан болох АНУ-д цохилт өгөх магадлалтай. Пхеньяны харвасан пуужин АНУ-д хараахан хүрч чадахгүй ч гэлээ тэд Солонгосын хойг руу очиж буй хөлгүүдэд цохилт өгөх эрсдэлтэй байна. “Хэрвээ Ким Чен Ун хөлгүүдийг устгах тушаал буулгаж, харилцан гал нээвэл олон сая хүнийг эрсдэлд оруулна” хэмээн конгресс дахь Ардчилсан намын гишүүд мэдээллээ. АНУ-ын хөлөг онгоц хойгийг чиглэн ирж буйтай холбогдуулан Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Зэвсгийг зэвсгийн хүчээр” гэж мэдэгджээ.

 

Ганцхан бууны сум эсвэл пуужин эцэс төгсгөлгүй дайны эхлэл болж магадгүй. “Ерөнхийлөгч Трамп 48 цагийн дотор Сири болон Өмнөд Солонгост байгаа АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнийг эрсдэлд орууллаа” гишүүд уламжлав. Учир нь өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын цэргүүд Сирийн Хомс хотноо байрлах тус улсын агаарын нисэх баазыг пуужингаар харвасан юм.

 

Трамп уг үйдлээ “Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласаны хариу” гэв. Трампийн бодлогогүй үйлдлийн дараа ОХУ-ын Батлан хамгаалах яам “Сирийн армийнхан химийн зэвсэг ашигласан гэх баримт нотолгоог олоогүй байж, хэн нэгний худал үгэнд итгэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж, террористуудын эсрэг тэмцэж байсан цэргийн баазыг устгалаа” гэж мэдэгджээ. Трамп энэ ондоо багтаан Сири болон Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэхээр улайрч байгаа. “Трампийн алсын хараагүй бодлого дайныг улам өдөөн турхирч магадгүй” байгааг хэвлэлийнхэн мэдээлэв.

 

Сири болон Хойд Солонгост зэвсэг нийлүүлж буй хувь хүн, улсын дансыг царцааж, хар дансандаа оруулахаа Вашингтон сануулсан билээ. Хойд Солонгос руу шууд цэргээ илгээх нь эрсдэл өндөртэй. Харин хэлэлцээрийн ширээний ард сууж, тэдний болзолыг сонсвол илүү хялбараар хоёр Солонгосын дунд үүсээд буй харилцааг тогтворжуулах боломжтой юм. “Хэлэлцээрийн ширээний ачаар хоёр улс өнөөг хүртэл дайтаагүй” гэдгийг албаныхан Трампт сануулж байна. Хойд Солонгосын эрх баригчид өнгөрсөн сард “АНУ-тай дайн хийхэд бэлэн” гэдгээ олон улсад тунхаглаж, “Манай цөмийн хүч бол шударга ёсыг сахиулах илд. Бид энэхүү илдээрээ социалист эх орон, ард түмнээ харийн дайснаас хамгаалах арга юм. Бидний урдаас зэвсэг барин тэмцсэн бүхэнтэй тулалдах болно” гэж мэдэгджээ.

 

АНУ-ын үе үеийн удирдлагууд Пхеньянтай сөргөлдөхөөс сэргийлэн хэзээ ч Солонгосын хойгт цэргийн сургуулилтаас өөр дайныг өдөөн турхирсан үйлдэл хийж байгаагүй юм. Трамп хойг руу байлдааны хөлгөө илгээсэн явдал Азийн ихэнх орныг айдаст автууллаа.

 

Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон “Энэхүү цэргийн ажиллагааг явуулахад БНХАУ-ын удирдлагатай зөвшилцсөн. Нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна. Энэ бүхнийг Си дарга ойлгож байгаа” гэж мэдэгджээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилсан юм. Уг айлчлалын хүрээнд Си, Трамп нар Хойд Солонгосын асуудлаар хэлэлцсэн билээ.

 

Удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ, Сирийг бөмбөгдөж байсан. Сирийн баазыг устгасан явдлыг Хойд Солонгос эрс буруутгаж,“Тэвчихийн аргагүй хүчирхийлэл” хэмээн мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
дамдам:
Энэ дайн одоо биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт эхлэх л болно
2017-04-15
Зочин:
hervee dain bolvol hoiduud syyldee hychin mohosdood ah dyysiin nairamdalt mongoloos bidend tuslaach gej tuslamj guih bolovuu. ter yed mongoliin eronhiilogch boloh hynii shiidver yamar baihnuu.
2017-04-13
Зочин:
USA-g negdej bgaad nam daraad ogooch. Saihan baildah heregtei
2017-04-13
Зочин:
Ene buduun gahaig uuriig ni huhchih l heregtei shuu dee
2017-04-13
Зочин:
Odoo yahav uzej aldaj dee .
2017-04-13
Баасан:
Тэнд хүмүүс нь яаж амьдарч байна гэж бодож байна. үхсэн хүнээр хоол хийж байгаа газар. Улсаараа шорон. Энэ гахай өршөөгдөх ямар гарцгүй юу ч хийж мэднэ
2017-04-13
Зочин:
Америк гэж хөгийн улс байна. Улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог. Орос,Ирак,Иран, С ири гээд олон орон нэгдээд Америкт дайн зарлах хэрэгтэй. Америкийг үгүй хийж байж энэ Дэлхий амар амгалан болно.
2017-04-13
Баасан:
Юун эх орон бэ Тэнд 20 сая хүнээр бамбай хийсэн ганцхан гахай л байгаа шүүдээ. Удах тусам аюултай болж дэлхийг сөнөөнө гээд зогсож байвал яах вэ
2017-04-13
Зочин:
ter jinhen unenshuu
2017-04-12
зочин:
АНУ, улс орны дотоод хэрэгт оролцох хэрэггүй савраа тат хэрэв цөмийн зэвсэг дэлбэрвэл ойр орчимын упс оронд нөлөөлөх аюултай,
2017-04-12
mn:
Manai company S. Koreagaas buh mashin tonog tuhuurumjiinhuu selbeg zaoasiig avdag um. Hetsuu um bolbol manai gereet nyyrsnii uurhainuud zogsoh um bn. Uragshaa nyyrs garahaa bolino. Money orj irehgyi. Bid nart hynd tusah um bn daa. Heden haltar uurhaichid maani tsalingyi
2017-04-12
Blown Idiot:
Chi odoo huuheldein kino yariad bgan muu haashain be ahahah, CHini bodson shig tiim amarhan yum bolohgui HOid solongos teneg humuus bish shuu dee
2017-04-12
unshigch:
chi u hutsna ve. tsomiin bombogtei tuldaa onoog hyrtel orshij baina. . bomboggyi baisan bol ali hediin Saddam hussein, gadafi, assad bolood duussan baigaa. tomchuuliin togloomd chi metiin manjiin tyvdiin orosiin hiatadiin bogs dolooj amidardag yher mongol oroltsood yahav. zygeer l gai gamshig holuur ongorog geed har shar huvalzuudaa tejeehee bod
2017-04-11
Зочиг:
Трамп АНУ ын еренхийлегч болно гэсэн Одоо Сири. хойт Солонгост санаа тавьдаг Ази ойрхи дорнотын еренхийлегч эзэн нь болоо юу
2017-04-11
Зочин:
АНУ жирийн мөрөөрөө амьдарч байгаа ард түмнээс савраа тат. Улс болгон өөрийн амьдралтай. Тэднийг хүндэтгэж харьцах нь хүн төрөлхтөний соёл юм. АНУ түрэмгийлэлээ зогсоох өдөр ирж лтаараа тэр үед АНУ гэж байхгүй болсон байх нь тодорхой. Эд нар ер нь дэлхийд хүчирхийлэл өдөөж байдаг хэн юм. Оросууд хойдуудад тусална биз дээ. Оросын хилийн дагуу шүү дээ
2017-04-11
Батэрдэнэ:
Хойд Солонгосын цөмийн байгууламжууд, пуужин хөөргөх цогцолборууд эхний ээлжийн бай болно. Хойд Солонгос өргөн хэмжээгээр өмнөд солонгос уруу артилерийн цохилт өгвөл Америкийн радарт харагддаггүй онгоцууд хойдуудын радарын байгууламжууд, нисэх буудлуудыг бөмбөгдөж эхлэх бөгөөд үргэлжилээд ердийн онгоцуудаар олон өдөр үргэлжилсэн бөмбөгдөлт явуулж нисэх хүчин, артилерыг жагсаалаас гаргана. Хойдууд гэнэдээд цөмийн цохилт хийх буюу хийхээр оролвол цөмийн хариу цохилтуудад өртөж нэгмөсөн сүйрнэ. Солонгост амьдардаг монголчууд болж өгвөл хойд солонгосын хилээс дор хаяж 50км, чадвал 100км дээш зайд байсан нь аминд өлзийтэй. Хойдуудын зүгээс амжилттай цөмийн цохилт хийх магадлал бага. Харин 2000 гаруй артилерийн зэвсэгээрээ 50км доторх зайд цохилт хийж бүрэн чадна.
2017-04-11
Blown Idiot:
Chi odoo huuheldein kino yariad bgan muu haashain be ahahah, CHini bodson shig tiim amarhan yum bolohgui HOid solongos teneg humuus bish shuu dee
Зочин:
Ал наад тарган бацаанаа
2017-04-11
Мн:
Цөмийн зэвсэгтэй гүрнээр оролдоод хэрэггүй биздээ. АНУ яахав өөрсдөөс нь хол байгаа ядруухан улсуудыг дээрэлхээд сурчихсан. Энэ дайн даамжраад Солонгос үндэстэн урд хойд гэлтгүй цөмийн сүйрэлд автна. дээр нь дагаад япон хүртэл цөмийн хор хөнөөлийг нь амсч л таараа. Энэ бүс нутагт цөмийн аюул нүүрлэх нь АНУ-д падлий ч байхгүй. Манай монголд ч гэсэн тэр цөмийн цацраг нь салхиар дамжаад ирэх магадлал бий. АНУ ч Трамп хэмээх галзуу мөнгөний шуналтай хүний гарт хутга бариулсанаас өөрцгүй. За тэр Ким Чен Ун-тай бүр ч ярилтгүй. Харсан зүгтээ цөмийн пуужин харваад тэр нь манайд тусч байж ч мэднэ. Ер нь дэлхий нийтийг сүйрэлд хүргэх мөргөлдөөн болно доо. Хойд Солонгос бол номхон хонь шиг дээрэлхэж дээрэмдэж, удирдагчдыг алж байдаг лалын улсуудын нэг нь биш шүү янкуудаар толгойгоо угаалгасан бэртэгчингүүд минь
2017-04-11
Зочин:
Yuun heleltseer. Uchnuun jil l heleltseer hiisen. NUB-iin uchnuun l togtool gargasan. Bvgdiig ni Hoid Solongos zurchsun. Amerikiig gazriin hursnuus archina gej olon udaa zanalhiilsen. Tsomiin turshilt 6 udaa hiisen. Mash olon udaa puujingiin turshilt hiij bn. Tegeed haraad l bh uu? Amerik hangalttai tevcheertei, hvleetstei handaj irsen. Odoo asuudliig neg mur shiideh tsag ni bolson. Amerik Hoid Solongost svvlchiin sanuulga ugch bn. Hoid Solongos tsumiin hutulbur, ballistik puujingiin hutulburuusuu tatgalzah yostoi. Ene setgvvlch orosiin tarhi ugaaltiin medeeg orchuulj tavihaa boli doo
2017-04-11
Зочин:
Тэр ч тодорхой л доо. Давхар өмнөд солонгос бас газрын хөрснөөс арчигдах вий
2017-04-11
БҮҮ ҮЗЭГД!!!!!!!!!!!!!:
ЭНД ДАЙНД ЯЛАГЧ ГЭЖ БАЙХГҮЙ. БҮГД Л ХОХИРОГЧ БОЛНО. МАГАДГҮЙ ЭНЭ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ХУВЬД ЭРГЭЛТ БОЛООД ЛАЛЫН ШАШИНТНУУД СЭРГЭН МАНДАХ БОЛОМЖ ОЛГОХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ. ДАЙН ДЭГДВЭЛ ШИЙДСЭН, ИЛ ДАЛД БОДОЛТОЙ БҮХ Л УЛС ОРНУУД ХӨДӨЛЖ ЭХЛЭНЭ. ТЭР ҮЕД ЮУГ Ч ТОГТООН БАРИХ ХҮЧ ДЭЛХИЙД ҮГҮЙ. ХҮЧТЭЙ НЬ ХҮЧГҮЙГЭЭ ЗАЛГИЖ ИДНЭ. ТЭГЭХЭЭР ЭНЭ БОЛ АЙМШИГТАЙ ЗҮЙЛИЙГ ХИЙХ ГЭЖ БАЙГААГАА ОЙЛГОХГҮЙ БОЛ КНОП ДАРАХ АМАРХАН. ДАРСАНЫ ДАРАА НЬ ЭРГҮҮЛЖ БОЛШГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРНА ГЭДГЭЭ БОДОХ ХЭРЭГТЭЙ.
2017-04-11
БҮҮ ҮЗЭГД:
ЕР НЬ ДАЙНД СЭТГЭЛИЙН ХАТТАЙ НЬ ЯЛДАГ. НЭГ НЬ БҮР ҮЗЭЛ СУРТЛААР ӨВЧИЛЧИХСӨН. ДАЙТВАЛ ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВИНА ГЭГЧИЙН ЮМ БОЛОХ ВИЙ. ТРАМП Ч АМЕРИКИЙГ ШАЛАНД УНАТАЛ НЬ ШАВАРТ ХУТГАХ БАЙХ. ЭНЭ ЯМАР ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА БИШ. ХЭДЭН ПУУЖИН ХАРВАХАД САЯ САЯАРАА ХОТУУД НЬ ХҮҮР БОЛНО. ТЭРИЙГ ҮЗЭЖ ҮР ХОЙЧДОО ХАРААЛГАЖ ЯВАХ УЧИРТАЙ БАЙЖ ДЭЭ.
2017-04-11
БҮҮ ҮЗЭГД!!!!!!!!!!!!!!:
ЗА НӨХДҮҮД МИНЬ ЕР НЬ ЭНЭ ЖИЛ ЧИНЬ МАШ ХЭЦҮҮ ЖИЛ ГЭЖ ЗУРХАЙ ЮМАНД НЬ ЗУРАГДСАН. ТЭР НЬ БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА. ӨМНӨД СОЛОНГОСТ 30 ГАРУЙ МЯНГАН МОНГОЛЧУУД БАЙГАА. ТЭД Ч БАС АСУУДАЛД ОРЖ МАГАДГҮЙ. ТРАМП ГЭЖ ГАЛЗУУ ШАРААС БОЛЖ НӨГӨӨ ХОЙД СОЛОНГОСЫН ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ НӨХӨР ТОНГОЧИХ ЭНҮҮХЭНД... ҮҮНИЙ ҮР ДҮНД ӨМНӨД, ХОЙД ХОЁР СОЛОНГОС ХӨРСНӨӨС АРЧИГДАЖ, БУСАД УЛС ОРОН ДАЙНД ТАТАГДАН ОРОХ БАЙХ. ХЯТАД, ОРОС Ч ЗҮГЭЭР ХАРААД СУУХГҮЙ. ТЭГЭХЭЭР ЗӨНЧИДИЙН ХЭЛСЭНЭЭР ЕВРОП ТИВ ЛАЛУУДААР ДҮҮРЧ ХОЙД АМЕРИКТ ДАЙН ӨРНӨЖ КАНАД ҮЛДЭХ ЮМ БИЧСЭН БАЙСАН. 2 ГАЛЗУУ ХҮН ХЭЗЭЭ Ч БИЕ БИЕНЭЭ ОЙЛГОХГҮЙ. ТИЙМ БОЛОХООР 4 САРЫН ДУНДААС СҮҮЛЭЭР ЭВГҮЙТЭХ ШИНЖТЭЙ ШҮҮ... НАЙМААЧИН, БИЗНЕСМЕН ХҮН АШИГ БОДОХООС АРД ТҮМНИЙГ БОДОХГҮЙ. ДАЙН ГЭДЭГ ӨӨРӨӨ ТУСГАЙ МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛ. ХЭРВЭЭ ДАЙН ЭХЭЛБЭЛ АМЕРИКИЙН ДЭЛХИЙД НОЁРХОХ ТОГТОЛЦОО НУРАН УНАХ БАЙХ.
2017-04-11
Зочин:
Хойд солонгосыг зүгээр хараад сууж болохгүй. Удах тусам л илүү олон цөмийн бөмбөг, пуужинтай болж улам аюултай болно. Барын зулзагыг бага дээр нь нухах хэрэгтэй.
2017-04-11
unshigch:
chi u hutsna ve. tsomiin bombogtei tuldaa onoog hyrtel orshij baina. . bomboggyi baisan bol ali hediin Saddam hussein, gadafi, assad bolood duussan baigaa. tomchuuliin togloomd chi metiin manjiin tyvdiin orosiin hiatadiin bogs dolooj amidardag yher mongol oroltsood yahav. zygeer l gai gamshig holuur ongorog geed har shar huvalzuudaa tejeehee bod
Зочин:
Тэгэж тэнэгтэхгүй байлгүй дээ Тэнд чинь бас хүний эрх Эх орноо хамгаалах эрх гэж нэг юм байдаг юм байгаа бэздээ Юуг түрэмгийлэл гэх вэ энэ чинь жэнхэн түрэмгийлэл болх юм биш үү
2017-04-11
1231:
anu yalsan iumshig yalagdaj magadgvi l ium
2017-04-11
Зочин:
Ану.н сүүлчийн ерөнхийлөгч хар арьстан бх болно гэж ванга бараг л зөв буудсан бус уу
2017-04-11
Зочин:
ter jinhen unenshuu
Зочин:
Наад МАНТУУН жаалаа аав руу нь явуул.
2017-04-11
Зочин:
энэ трамп мөнгөтэй хүн хаана хэзээ юу ч хийж болно гэж боджээ бизнес улс төр хоёр өөр ш дээ олон улсын эрх ашиг хохирох бийдээ яанаа
2017-04-11
ХЭХЭ:
ДАЙТААД ЯАХАВ ДЭЭ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧААЛ ХАЯХ БАЙЛГҮЙ
2017-04-11
Зочин:
Тэр ч тодорхой л доо. Давхар өмнөд солонгос бас газрын хөрснөөс арчигдах вий