Ирина Шейк охинтой болжээ
2017-04-11

 

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер, ОХУ-ын супермодель Ирина Шейк нар охинтой болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Хос хүүхэдтэй болсон гэх мэдээлэл өчигдөр хэвлэлээр цацагдсан боловч Ирина ямар хүйстэй хүүхэд төрүүлсэн мөн хүүхдийн нэр нууц хэвээр байсан юм.

 

Ирина хоёр долоо хоногийн өмнө Калифорни мужид амаржсан байна. Брэдли бяцхан охиндоо Леа де Сеине Шейк Купер гэх нэрийг хайрлажээ.

 

“Брэдли, Шейк нар тун жаргалтай байгаа” хэмээн ойрын эх сурвалж “TMZ” сайтад ярьсан байна.

 

Хос 2015 оноос болзож эхэлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин