Кейти Перри шинэхэн дурлалтайгаа учирчээ
2017-04-11

 

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блумаас салаад нэлээдгүй хугацаанд ганц бие байсан дуучин Кейти Перри шинэхэн дурлалтайгаа учирсан талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Кейти жүжигчин Риан Филиппетэй үерхэх болжээ.

 

Хос өнгөрсөн сард Лондон хотноо болсон дуучин Элтон Жоны 70 насны төрсөн өдрийн арга хэмжээний үеэр танилцсан гэнэ.

 

Риан энэ оны эхээр сүйт бүсгүй Паулина Слагтерээс салсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин