224 нэр дэвшигчийн мэдүүлгийг зөрчилгүй гэж үзлээ
2017-04-11

 

 Авлигатай тэмцэх газар 2017 оны 04 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 175 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 606 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

 

Өнгөрсөн долоо хоногт 259 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 224 нь зөрчилгүй байсан бол 11-ийг нь буцааж, 23-т нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 347 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн 1 урьдчилсан мэдүүлэг байсан байна.

 

   Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын мэргэжилтэнгийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Т.Энхтөгс, Гэмтэл согог үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ш.Нансалмаа, Гадаадын иргэн харьяатын газрын Баруун бүс дэх газарт Виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэнгийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Г.Батцэцэг нарын зэрэг 224 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

 

  Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 11 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

 

  Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 23 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

 

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Нийслэлийн Боловсролын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.

 

Эх сурвалж: АТГ.мон

Shuud.mn
Сонин хачин