”Өнөр бүл”-ийн нэр барьсан залилагчдаас болгоомжилно уу
2017-04-11

Өнөр бүл хүүхдийн төвийн нэр барьж, залилан хийж байгаа хүүхдээс болгоомжлохыг тус төвөөс анхаарууллаа. Өнөр бүл төвийн 50 жилийн ой болох гэж байгаа тул хандив цуглуулах “Хөвгүүдийн баг”-ийн гишүүд гэж өөрсдийгөө нэрлэсэн үл таних 15 настай 3 эрэгтэй хүүхэд Баянзүрх дүүргийн “Шөнийн зах” болон бусад худалдаа, үйлчилгээний төвүүдээр явж иргэдээс бэлэн мөнгө авч буй аж. Тус төвийн зүгээс бэлэн мөнгөний хандивын үйл ажиллагаа зохион байгуулдаггүй бөгөөд бусад хандивын үйл ажиллагаанд ч хүүхдүүдийг оролцуулдаггүй гэдгээ мэдэгдэв.

 

Тиймээс тухайн хүүхдүүдтэй таарсан тохиолдолд цагдаад хандахыг Өнөр бүл төвөөс хүслээ. 

Shuud.mn
Сонин хачин