УИХ-ын гишүүд оффшорын эсрэг албан бус бүлэг байгуулжээ
2017-04-11

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, М.Билэгт, Н.Учрал, Х.Болорчулуун, А.Сүхбат нар өнөөдөр /2017.04.11/ УИХ-ын дарга М.Энхболдод оффшорын эсрэг албан бус бүлэг байгуулж ажиллах болсон талаараа мэдэгдэж, албан бичиг гардуулав.

 

УИХ-ын гишүүд дараа нь хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

 

 

УИХ дахь оффшорын эсрэг энэхүү бүлэг нь хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, оффшорт нэр холбогдсон улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүсийг шалгуулах, хэрэв хууль бус хөрөнгө болох нь тогтоогдвол эгүүлэн татах, хуулийн хариуцлага тооцуулах, төрийн удирдах албан тушаалтнуудын ёс зүйг хангах, бизнесийн эрүүл орчинг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах юм байна.

 

 

 

УИХ-ын гишүүд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
M. Enhbold chin tednii tald bga uchraas yu ch duugarahgui bga sh dee Naad Enhboldoo zailuulahaas naash yu ch oorchlogdohgui bhaa humuusee
2017-04-11
Зочин:
Sain bna tsaashdaa ene ercheeree bgaarai alga bolood uuschivdaa. Business in nuhduudiinhiigch bas huraan avch ulsiin orlogo bolgoh heregtei ugaasaal tatvaraas zugtaasan buruu gariin ugaasan money shuudee
2017-04-11
Зочин:
Оффшортой УИХ-ын гишүүдийг гишүүнээс нь татах хэрэгтэй. Яагаад гэвэл тэд ХО-ын мэдүүлгээ худлаа мэдүүлсэн,хууль бусаар сонгогдсон,ард түмнийг хууран мэхэлж санал авсан г.м үндэслэлээр. Хуулиндаа ч оруулах хэрэгтэй.
2017-04-11
Зочин:
Битгий л өөрсдөө Оффшорчдын лоббид автаасай даа. Харж л байя. Гэр бүл ах дүү нарын нэр дээр данстай бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Энэ хуулийн хамгийн чухал гол зорилго заалт нь өмнөх оффшорчдод хатуу хариуцлага тооцахоос шалтгаална. Ингэвэл хойшид оффшорт шинээр мөнгө хадгалах хүн байхгүй болно. Чадахгүй бол хууль гаргасны үр дүн гарахгүй.Ард түмэн нэр бүхий оффшортонгуудыг ил болгож мөнгийг нь хураах Монголд оруулж ирэхийг шаардаж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг хурааж болж байна шүү дээ.
2017-04-11