Австралийн гэрэл зурагчин Пулитцерийн шагнал хүртэв
2017-04-11

 

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг тодруулдаг Пулитцерийн шагналын энэ жилийн “Шилдэг гэрэл зураг” номнацид Австралийн гэрэл зурагчин Данель Берехулакийн авсан Филиппинийн хар тамхины эсрэг дайны зураг ялалт байгуулсан байна.

 

Филиппинийн Ерөнхийлөгчөөр Родриго Дутерте сонгогдсон даруй нийслэл Манила хотноо хар тамхичдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Уг цэргийн ажиллагааны үеэр 8000 орчим хүн амиа алджээ.

 

Хар тамхины дайны үеэр хайртай эцгээ алдсан хүүхдүүдийн харууслыг Данель Берехулак фото хальснаа буулгасан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин