Хөлбөмбөгчдийг хөнөөхийг завджээ
2017-04-12

 

Германы Дортмунд хотод хөл бөмбөгийн лигийн аваргуудын шигшээ тэмцээн “Борусси” болон “Монако” багийн хооронд болох гэж байжээ. 

 

Тэмцээн эхлэхийн өмнө  хөл бөмбөгийн “Борусси” багийнхны сууж явсан автобусны ойролцоо гурван удаагийн дэлбэрэлт болсон байна. 

 

Дэлбэрэлтийн улмаас тус багийн гишүүн Марк Бартра шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар цагдаагийнхан дэлбэрэлт болсон газарт хамгаалалт гаргаж, тоглолтыг лхагва гариг хүртэл цуцалсан байна. Тэсрэх төхөөрөмжийг замын хажууд тавьсан байсан гэнэ.

 

Халдлагыг үйлдсэн гэмт этгээд автобусан дотор захиа үлдээсэн байсныг олжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин