АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон ОХУ-ын Москва хотноо ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Төрийн нарийн бичгийн даргыг Москва хотноо ирэхэд ОХУ-д суугаа АНУ-ын бүрэн эрхт Элчин сайд Жон Теффт угтан авчээ.
Тиллерсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, цаг үеийн асуудлаар хэлэлцэх юм. Орон нутгийн хэвлэлүүд "ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кремлийн ордондоо Тиллерсоныг хүлээн авна” хэмээн мэдээлжээ. Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн алба хараахан батлаагүй байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд орос хакерууд нөлөөлсөн, Сирийн Идлиб хотноо химийн зэвсэг ашигласан гэх дуулианы улмаас хоёр улсын дунд таагүй харилцаа үүсээд байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |