Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч уучлалт гуйв
2017-04-12

 

АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спишер олон нийтээс уучлалт гуйсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр ийнхүү олон уучлалт гуйж буй нь өөрийнх нь хийсэн мэдэгдэлтэй холбоотой аж. Сирийн Идлиб хотын иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан гэх дуулианы дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэл хийсэн юм.

 

Шон Спишер уг мэдэгдлийнхээ үеэр “Дэлхийн II дайны үеэр Адолф Гитлер ч химийн зэвсэн хэрэглэж зүрхлээгүй” гэж мэдэгджээ. Уг мэдэгдлийн дараахан олон нийт хэвлэлийн төлөөлөгчийг “ямар ч мэдлэггүй” нэгэн хэмээн шүүмжилсэн юм.

 

Учир нь дайны үеэр Гитлерийн тушаалаар нацистууд еврейчүүдийг холокаус гэх химийн хорт хий ашиглан хөнөөсөн билээ.

 

Хэвлэлийн төлөөлөгч өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Би химийн зэвсгийн тухай ярихдаа алдаатай харьцуулалт хийлээ. Энэ бол миний буруу. Дахин ийм үйлдэл давтахгүй болно” гэж мэдэгджээ.

 

Идлиб хотноо химийн зэвсэг ашигласны улмаас 89 хүн амиа алдаж, 500 орчим хүн хордсон юм.

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж, Хомс хотноо байрлах Сирийн армийн агаарын баазыг устгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
2 iher hyygee orshuulj bgaa zaluuhan aaviig harsan yneheer nyd halitarsan .yneheer yaltai bilee dee gemeer bodogdson
2017-04-12
Зочин:
Ийм л малнууд шүү дээ Америкчууд нийтээрээ
2017-04-12
Зочин:
xa xa tenegvvd
2017-04-12
Зочин:
Ерөнхийлөгчөөсөө эхлээд энэ засгийнхан бүгд мэдлэггүй улсууд байхаа даа
2017-04-12