Оросын сонголт: Америк уу, Ассад уу
2017-04-12

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Москва хотноо айлчилж байна. Энэ талаар “ВВС” болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Италийн Лукка хотноо зохион байгуулагдсан “Их 7” холбооны Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалтаа өндөрлүүлээд өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цагт ОХУ-ын нийслэл Москва хотноо ирлээ. Тэрбээр Москва хотноо хоёр өдөр айлчлах бөгөөд АНУ, ОХУ-ын үүсээд буй зарим асуудлыг хэлэлцэх юм. Рекс Тиллерсон өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзаж, цаг үеийн асуудлаар хэлэлцэнэ. “АНУ, Ассад хоёрын аль нэгийг Орос сонгох хэрэгтэй” хэмээн Тиллерсон Москва хотод айлчлахаасаа өмнө хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 

“ОХУ-ын эрх баригчид Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг дэмжих үү эсвэл АНУ-тай хамтран террористуудын эсрэг тэмцэх үү гэдгээ шийдэх хэрэгтэй. Би сайд Лавровтай уулзахдаа энэ нөхцөлөө танилцуулах болно. Энэ бол бидний сүүлчийн санал. Тиймээс ОХУ-ын эрх баригчид бидний саналыг ихээхэн нухацтай хүлээн авч, эцсийн хариугаа хэлэх хэрэгтэй. Бидний гол зорилго бол Сирийн ард түмний зовлонг багасгах. Сирийн тусгаар тогтнолыг хамгаалах” хэмээн Тиллерсон хэллээ.

 

 

Тэрбээр мөн Москва хотноо хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, улмаар Ассадыг дэмжих ажиллагаагаа зогсоохыг ятгах зорилготой байгаа юм. Одоогоор Ерөнхийлөгч Путин, Тиллерсоныг Кремлийн ордондоо хүлээн авах эсэх нь тодорхойгүй байна.

 

Энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан гэх асуудлаас болж хоёр улс зөрчилдөж буй юм.

 

Сирийн босогчдын хяналтад байгаа Идлиб мужийн Хан Шейхун хотын иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан гэх дуулианы дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “уг хэргийн ард Сирийн Ерөнхийлөгч Ассад бий” хэмээн мэдэгдэж, “ОХУ-ын эрх баригчдыг Сирийн Засгийн газрын цэргүүд химийн зэвсэг ашиглахыг мэдсээр байж ямар ч хариу арга хэмжээ аваагүй” хэмээн буруутгасан билээ. Хан Шейхун хотноо химийн зэвсэг ашигласны улмаас 89 хүн амиа алдаж, 500 орчим хүн хордоод байна. Амиа алдагсдын ихэнх нь хүүхдүүд юм.

 

Сирийн Ерөнхийлөгч Ассад дээрх хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ олон удаа мэдэгдсэн ч Трампийн бодлыг өөрчилж чадаагүй билээ. Цагаан ордны тэргүүн гол буруутанг олоогүй мөртлөө Сирийн Хомс хотноо байрлах агаарын баазыг пуужингаар харвасан юм. “59 ширхэг пуужин харвасаны 21 нь байгаа оносон болох”-ыг Пентагон мэдээлэв.

 

Гэхдээ энэхүү дайралтын улмаас Сирийн 15 иргэн амиа алдсан байна. Трамп “Сирийн иргэдийг хохироосон хүмүүсийг хашраахаар цохилт өгсөн ч үнэн хэрэгтээ гэмгүй иргэдийг хөнөөлөө” хэмээн “CNN” агентлаг мэдээлжээ. Трамп Сирид явуулсан цэргийн ажиллагаагаа “үр дүнтэй” хэмээн тодорхойлсон бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Үр дүнгүй ажиллагаа” гэсэн байна. Путин мөн Трампийг байлдааны ажиллагаа явуулах нэрийдлээр энгийн иргэдийг хохироохгүй байхыг уриалжээ. АНУ, “Ассадын далавчийг салгах”-аар зорьж буй юм. Ассад өнгөрсөн онд Москва хотноо гэнэтийн айлчлал хийх үеэрээ “ОХУ-ын дэмжлэг бидний хувьд далавчаас өөрцгүй” хэмээн мэдэгдсэн билээ. Орос өнгөрсөн 2015 оны есдүгээр сараас Сирид байлдааны ажиллагаа явуулж, террористуудын эсрэг тэмцэх болсон юм.

 

Оросын дэмжлэгээр Сирид хяналтаа тогтоогоод байсан Исламын улс бүлэглэлийн хүч 50 орчим хувиар буурч, нийт дайчдынхаа 70 орчим хувийг алджээ. АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама эрх мэдлээ дараагийн хүндээ шилжүүлэн өгөхөөсөө өмнө Оростой хамт Сирид цэргийн ажиллагаа явуулах сонирхолтой буйгаа Путинд олон удаа мэдэгдсэн боловч Кремлийн тэргүүн уг саналыг хүлээн аваагүй юм.

 

Путин “Орос, АНУ-ын цэргийн эвсэлд орох сонирхолгүй байна. Бид бие даан терростуудтай тэмцэнэ” гэсэн билээ. Трамп хэдий Обама шиг Путинийг шахан гадуурхах бодлого явуулаагүй байгаа ч хоёр улс хамтран Сирид цэргийн ажиллагаа явуулах нь нууц хэвээр байна. Трамп өчигдөр “FOX”сувагт ярилцлага өгөх үеэрээ Сирийн Ерөнхийлөгчийг “амьтан” хэмээн хэлж, олныг гайхшруулсан билээ. Тэрбээр мөн “Ассадын оролцоогүй Сирийн асуудлыг АНУ бие даан шийднэ. Ассадыг төрийн эрхээс түлхэн унагаах цаг ирсэн” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ мэдээ хэрэв үнэн бол АНУ гэдэг тусгаар улсын дотоод хэрэгт шууд бүдүүлгээр оролцож, ард түмнийг нь цусан далай, өнчрөл хагацал, үгйрэл хоосролруу түлхээд байх юм. Ирак, Ливийг хар. И Нүгэл нүдээ олно гэж ярьдагдаа. Тэнэг удирдагчдаасаа эртхэн салсан дээр баймаар.
2017-04-16
зочин:
АНУ буюу тэнэг Трамп оросыг айлгах гэдэг бол үлгэр. Путинтүүнээс айж харагдаач.
2017-04-14
зочин:
дэлхийн жандарм улс америкт бууж өгөхгүйгээ Путин мэдэхтэйгээ
2017-04-14
zochin:
trump tower deer tsomiin bombog hayaachee yamar baihgui gehiin zowlon baih bish hussen huseegui amerik dain zaaval hiih geed baigaa bizdee
2017-04-14
Зочин:
amerikiin turemgii bodlogo arai l dendej bnaa tusgaar ulsiin dotood xeregt xundlunguus shuud orolcoj chadna gedgee gaixuulaad bgaa yumuu xaashaa yum
2017-04-14
зочин:
Америк бол оростой байлдаад ялахгүй нь тодорхой, учир нь азийн жижигхэн вьетнамыг ялж чадалгүй ялагдаад хөөгдсөн шүү дээ. Харин оросууд Америкуудаас бидэнтэй хамт уу? эсвэл өөрдсийнхөө бий болгосон террорист исламын улстай хамт уу? гэж асуулгасан байх гэвэл тун зөв таамаг болно доо
2017-04-13
Зочин:
Эдээ шидсэн чулуу ээрийн толгой унана Трампгуай
2017-04-13
unshigch:
chi hutsaa. um l bol gazar shoroogoo hudaldaj gadaad eznii bogs doloogch omhii yher aguu oros hiatadiig muulaad haichih ve. omhii guilgachin yher
2017-04-13
Зочин:
Америк бусад улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдогоо болих хэрэгтэй. Дарангуйлагч гэдэг нэр өгч байгаад тэр улс орныг үндсэнд нь үгүй хийж байна. Ирак,Ливи, Сири гээд улс орнуудыг ямар болгож байна. Энэ нөгөө АРДЧИЛАЛ уу? аан. Элбэгдорж,Бат-үүл 2-ын АРДЧИЛАЛ энэ улс орныг ямар болгов. Орос ах нарт алуулах л дутаж байна даа.
2017-04-13
иргэн:
АНУ Сири рүү 59 пуужин харваад 21 нь байгаа онолоо гэж дентагон мэдээллээ гэжээ. орчин үеийн оньсон техникт зэвсэг яахаараа 50 хувь нь ч онодоггүй байна аа. бараг л хар тарвагачны цахиур буунаас дор байна даа. тэгээд оноогүй 38 пуужин энгийн иргэд дээр унасан байхнээ АНУ дайнд ялж байсан түүх байна уу. зүгээр л зэвсгийн складаа дундалж төсөвөөс зарлагадаж мөнгө хийдэг нь ерөнхийлөгч бүрийн арга бишүү. наймаачин трамп үүнээс яаж хоцрох вэ
2017-04-13
Зочин:
Трамп зүгээр л ашиг харсан наймаачин. Хэзээ ч хань болж чадахгүй.
2017-04-13
Зочин:
Америк бол өөрсдийн эрх ашгийн төлөө юуч хийхээс буцахгүй улс Ливи улс ямар байлаа одоо бол зүгээр балгас бусдын газар нутаг дээр дандаа дайн хийнэ
2017-04-12
uhernuud ee:
MUU TSUS OIRTSON ELII BALAINUUD AA HYTAD OROS 2 GAR GARAASAA BARIAD IRHER MONGOLD YU BOLDOG BILEE . IIM UED AMERIK DIILEESEI GJ KKK HEDUULEE DOTROO INEEGEED GADNAA UILAAD OROSUUDAD HONI UGNU HARIN NUUTSAAR AMERIKT UHER UGUH HEREGTEI DARAA NI HOID SOLONGOST ALT UGUH HEREGTEI BAIHGUI YU .KKKK
2017-04-12
uhernuud ee:
MUU TSUS OIRTSON ELII BALAINUUD AA HYTAD OROS 2 GAR GARAASAA BARIAD IRHER MONGOLD YU BOLDOG BILEE . IIM UED AMERIK DIILEESEI GJ KKK HEDUULEE DOTROO INEEGEED GADNAA UILAAD OROSUUDAD HONI UGNU HARIN NUUTSAAR AMERIKT UHER UGUH HEREGTEI DARAA NI HOID SOLONGOST ALT UGUH HEREGTEI BAIHGUI YU .KKKK
2017-04-12
haan ter be malaa:
yun horsh ulsuud ruugaa be.orost gazar nutagaas ih zvil algaa malaa. tenegtej ogoh yumaa..
2017-04-12
unen:
tegmeer bna
2017-04-12
Зочин:
ХӨРШҮҮД УЛСУУД РУУГАА МУУХАЙ ХАРААД Л ОРОСУУД НЭГ БИШЭЭ, ЭСВЭЛ ЗАДРАХ НЬ, ЭСВЭЛ ХААНТ ОРОСЫГ СЭРГЭЭН ГАЗАР НУТГАА ТЭЛЭХ НЬ
2017-04-12
unshigch:
chi hutsaa. um l bol gazar shoroogoo hudaldaj gadaad eznii bogs doloogch omhii yher aguu oros hiatadiig muulaad haichih ve. omhii guilgachin yher
haan ter be malaa:
yun horsh ulsuud ruugaa be.orost gazar nutagaas ih zvil algaa malaa. tenegtej ogoh yumaa..
Зочин:
Империализмийн өлгий АНУ.н ЭСЯны өмнө эсэргүүцлийн жагсаал хийцгээе
2017-04-12
unen:
tegmeer bna
Зочин:
Орос угаасаа Америкийн зааврыг дагахгүй гэдгээ хэлчихээд байхад. Хятад ОХУ хоёр гар барьчихсан болохоор юун тэр АНУ, НАТО яршиг л болох байлгүй
2017-04-12
pkxny:
хогийн америкчууд элбэгдорж шиг худал дүр эсгэж байж орос ах нарт алуулах нь дээ. америкийн энэ ерөнхийлөгч элбэгээс илүү шизотой юм аа
2017-04-12
Зочин:
america baildaasaa yaj ylagdahiin odoo neg harnaa hoid solongosruu dairval americiin folot ter chegeeree suurene butsaagaad hoid solongosruu bombogdono zuruuleed omnod solongos tsomiin ayld unan tegehleer america yajij chadahgui er n baildaasaa ymar ym bolohiin harnaa americ chuudaa
2017-04-12
Зочин:
Бидний гол зорилго бол Сирийн ард түмний зовлонг багасгах. Сирийн тусгаар тогтнолыг хамгаалах” гэнээ. Тэгвэл Ирак өнөөдөр ямар улс болцын ЛИВИ ямар улс болцын Манайд байгаа шиг баларсан балай ардчиллаа хүчээр экспортлох гэж байхгүй юу?
2017-04-12
Зочин:
Бидний гол зорилго бол Сирийн ард түмний зовлонг багасгах. Сирийн тусгаар тогтнолыг хамгаалах” гэнээ. Тэгвэл Ирак өнөөдөр ямар улс болцын ЛИВИ ямар улс болцын Манайд байгаа шиг баларсан балай ардчиллаа хүчээр экспортлох гэж байхгүй юу?
2017-04-12
Зочин:
Трамп яарвал даарна гэж энэ нөхөр шударга юм шиг мөртлөө учрыг олж хужрыг тунгаахгүйгээр шийдвэр гаргаад байвал нэр нүүрээ барна даа. Хиллари Клинтон мөн чанарыг нь сонгуулийн үеэр хэлсэн дээ. Хүүхдэд шүдэндз өгч болохгүй ээ. АНУ асуусан асуугаагүй Ах нар өөрсдөө тэртэй тэргүй мэдэж байгаа.
2017-04-12
Зочин:
АНУ болимоор юм аа. Сирийн асуудлыг сирид үлдээ
2017-04-12