Тусгай сургуулийн 20 сурагч үнэгүй кино үзэв
2017-04-12

 

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн 20 сурагч “Өргөө II” кино театрт “Босс жаал” уран сайхны киног үнэ төлбөргүй үзжээ.  

 

Тус сургуулийн 12 дугаар ангийн нэгэн сурагч Мэдээ.мн сайтад дөрөвдүгээр 1-ний өдөр өгсөн ярилцлагандаа “Тэнгис” кино театрт кино үзэх нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүдийн мөрөөдөл гэдгийг хэлж, тус театрт кино үзэх хүсэлтээ буйгаа хэлсэн. Түүний хүсэлтийг “Тэнгис” кино театрын хамт олон хүлээн авч тус сургуулийн төгсөх ангийн 100 хүүхдэд өнгөрсөн бямба гарагт үнэ төлбөргүй кино үзүүлсэн.

 

Харин энэ удаад тус сургуулийн бага ангийн сурагчдад “Өргөө” кино театрын хамт олон үнэ төлбөргүй кино үзүүлжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин