Хоолны хордлогоор найман настай хүүхэд энджээ
2017-04-12

 

Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн 3 хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, 4 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлэгт хандсан байна. 8 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байсны улмаас нас барсан. Харин 2 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.

 

Одоогийн байдлаар тус суманд ЭМЯ, ХӨСҮТ, Төв аймгийн ЭМГ-аас мэргэжлийн баг  газар дээр нь ажиллан, сургуулийн дотуур байрны хүүхдүүд, ажиллагсдад тандалт судалгаа хийж, лабораторийн шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн шинж тэмдэг илэрсэн 10 гаруй  хүүхдийг илрүүлж, биеийн байдлыг ажиглан, 3 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.

 

Урин дулааны улирал ирж байгаатай холбоотой хоолны хордлогот халдвараас сэргийлэх, аюулгүй хоол хүнсний зөвлөмжийг хүргэж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
П.Энхбаяр:
Том хүмүүс бид ХҮҮХДЭД МАШ САЙН АНХААРАЛ ТАВЬЖ "ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨE" 4 НИЙТЛЭЛ УНШИХАД 4 ХҮҮХЭД ОСОЛДСОН БАЙНА ХАРАМСАЖ БАЙНА. ЭНЭ БОЛ БИДНИЙ БУРУУ ШҮҮ...
2021-05-05
irgen:
hoolnii deg juram, ariun zever, chanr deer anhaardag baiguullaga baihgui yu, ene tor ni tag chig l suuj baidag, hynii ami yuch bish bolson hereg yy mongol ulsad ??????????????????????????
2017-04-12