Усны гүний дадлага сургууль зохион байгууллаа
2017-04-13

 

Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн эрэн хайх, аврах бүлгийн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, усны гүний шумбалтын багаж хэрэгслийг ашиглан шумбах дадлага эзэмшүүлэх, дадлагажуулах зорилгоор “Үүрэг” нууранд шумбалтын дадлага сургуулилт зохион байгууллаа.  

 

 

Дадлага сургуулилтыг аврагчдын дунд анхан шатны болон мэргэжлийн гэсэн ангилалаар зохион байгуулж явуулав. Мэргэжлийн шумбагчид 10-15 метрийн гүнд  луужин ашиглан өгөгдсөн цэгүүдэд эрлийн ажиллагаа зохион байгуулж салаа бэлчирт 51 гайкийг холбон гаргаж ирэх, усанд осолдсон цогцсыг гаргаж ирэх зэрэг даалгавруудыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

 

Харин анхан шатны дадлага  сургуульд есөн албан хаагч оролцож шумбалтын өмсгөлийг зөв өмсөх, усанд амьсгалаа зөв авч сурах зэрэг үйлдлүүдийг 4-5 метрийн гүнд хийж, салаа бэлчир 51 гайкийг холбож гаргаж ирэх ажиллагааг хийж гүйцэтгэлээ гэж Увс аймгийн Онцгой байдлын  газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин