Нисдэг тэрэгний хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ
2017-04-13

Налайхад байрлах Зэсвэг хүчний 337 дугаар ангийн байрлалд Ми-8 загварын нисдэг тэрэг осолдож нэг хүний амь нас эрсдэж, цэргийн алба хаагч бэртсэн осол 2015 оны арванхоёрдугаар сарын 23-нд гарсан.

 

Уг ослын шалтгааныг тогтоохоор БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсэг цагдаа, прокурорын байгууллагынхан үзлэг, шалгалтыг тухайн үед явуулсан.

 

Осолтой холбоотой хавтаст хэргийг Мөрдөн байцаах газраас прокурорт шилжүүлсэн байна. Гэвч шалгалтын явц тодорхойгүй шалтгаанаар удааширч хэргийг Мөрдөн байцаах газарт буцаан шилжүүлжээ. Прокурорын газраас нисэх онгоцны ослын шалтгааныг дахин нягтлах шаардлагатай гэж үзсэн талаар ЗХЖШ-аас мэдээлсэн.

 

Эл хэргийг Монгол улсын тээврийн прокурорын газар хариуцаж байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин