Наадмыг Н.Наранбаатар дахин найруулна
2017-04-13

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр /2017.04.12/ хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар хоёр дахь жилдээ найруулахаар болов.

 

Найруулагч Н.Наранбаатар Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулсан. Тэрбээр ирэх жилийн наадмыг мөн найруулахаар боллоо.

 

Наадмыг зохион байгуулах хорооноос баяр наадмын нийт төсвийг 2 тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Buun zambaraagyi baahan hun!!!!!
2017-04-13