Бяд дутсан сөрөг хүчин
2017-04-13

 

Эрх баригч хүчин МАН  үнэмлэхүй олонхийн суудал авсан энэ парламентад сөрөг хүчин АН-ын төлөөлөл 9 гишүүн дээр гурав дахь хүчин болох МАХН-ын ганц  гишүүнийг нэмж, хүч хавсраад ч нэмэр алга. Олонхийн өмнө цөөнх жульдаж байна.  Үүнийг энэ өдрүүдэд үргэлжилсэн төсвийн тодотголын хэлэлцүүлгийн явцаас харж болно.  

 

УИХ төсвийн тодотголыг хэлэлцэн батлах ажилдаа шуударсан.  Энэ оны улсын төсвийн тодотгол 2.7 их наядын алдагдалтай батлагдахаар боловсруулагдсан. Хэдийгээр зарим төрлийн татвар нэмж, орлогыг бүрдүүлэхээр  байгаа ч эргээд сайд нарын зардал өссөн.  Хаврын чуулган эхлээд төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед  сөрөг гишүүдийн зүгээс гаргасан санал шат дараалан уналаа.  

 

Төсвийн тодотголыг ОУВС-гийн тавьсан нөхцөлийн дагуу боловсруулсан гэхэд ч эргэлзээтэйг АН-ынхан хэлж байгаа. Учир нь ОУВС-гийн суурин төлөөлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “төсөв санхүүгийн сахилга батыг барих чиглэл өгснөөс бус Засгийн газар өөрсдөө төсвөө боловсруулсан” гэдгээ тайлбарласан байна лээ. Харин Засгийн газрын зүгээс ОУВС-гийн тавьсан  нөхцөлийн дагуу татвар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг тоть мэт давтаж, иргэдийн сэтгэлзүйг эртнээс бэлтгэсэн. Тиймээс  ч өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй энэ үед  татварыг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл үүсчээ гэсэн ойлголт олон нийтийн дунд бий болсон.  Харин сөрөг хүчин өрийг өрөөр дарж, зээл нэмж авч байгаа эрх баригчдын бодлогыг шүүмжилсээр ирсэн билээ.  Олон улсын зах зээлд зэс нүүрсний үнэ нэмэгдэж байгаа энэ үед дотоодын нөөц бололцоон дээр тулгуурлан эдийн засгаа сэргээх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг сөрөг хүчин төдийг МАН-ын зарим гишүүд  хэлж байгаа. Гэхдээ энэ бүхнээс  амнаас цаашгүй гэгч боллоо. Учир нь төсвийн тодотгол батлагдсантай зэрэгцээд бидний татвар нэмэгдэж, цаашлаад өргөн хэрэглээний барааны үнэ ч өсөх магадлал өндөр.  Валютын ханшаар зохицуулна гэж байгаа ч  зах зээлийн үнийг төрөөс барьж чадахгүй.

 

ОУВС-гийн нөхцөлтэй уялдуулах үүднээс Засгийн газраас боловсруулан оруулж ирсэн төсвийн тодотолын төслөөр долоон төрлийн татварыг нэмж, харин төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг өмнөхөөс өсгөсөн.  Харин сөрөг хүчин АН-ын зүгээс энэ удаагийн төсвийн тодотголын төслийг бүхэлд нь дэмжихгүй гэсэн байр сууриа илэрхийлж байсан юм.  Гэвч олонхийн хэлэлцээд, дэмжээд батлах болохоор сөрөг хүчний байр суурь үгнээс  цаашгүй, үйлдлээрээ хэрэгжихгүй нь тодорхой. Сөрөг хүчний энэ үйлдлийг  эрх баригчдын эсрэг улстөржиж байна ч гэж үзэх нэгэн байх.   

 

Цаашлаад төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нийтэд нь зангидаж өгдөг. Тиймээс энэ хэлэлцүүлгээр гишүүд саналаа тусгуулах боломж бүрддэг. Энэ дагуу төсвийн хэлэлцүүлгийн үеэр Ж.Батзандан, Б.Пүрэвдорж нарын гишүүн яамдын дэд сайд нарын төсвийг бүхэлд нь хасах, аймаг, сумдын Засаг дарга нарын нэг орлогчоос бусдын нь төсвийг хасах саналыг гаргасан Эрхэм гишүүдийн уг санал  байнгын хорооноос эхлээд чуулганы хуралдаанаар ч дэмжлэг авалгүй уналаа. Санал гаргасан гишүүн Б.Пүрэвдорж “104 тэрбум төгрөгөөр татвар нэмчихээд буцаад сайд нарын зардлыг энэ хэрээр нэмжээ. Дарга нарын цалин буулгах, урсгал зардлыг багасгах талаар МАН ажил хийсэнгүй.  Дэд сайд нарын цалин болон урсгал зардал нийтдээ 10 тэрбум төгрөг гардаг. 78 мянган хүүхдийн мөнгийг хасч, дэд сайд нар цалинжиж байна” гэгдийг хатуухан хэлнэ лээ.

 

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, гишүүн З.Нарантуяа нар ард түмний унаа болсон приус маркийн машиныг Онцгой албан татвараас чөлөөлөх санал гаргаад тусыг эс олов.   Эрх баригч хүчнээс Ч.Хүрэлбаатар нарын зарим гишүүн ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмчихээд сайд нарын зардлыг өсгөснийг эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байсан хэдий ч журмын нөхөд нь намынхаа бодлогыг чанд мөрдлөө.

 

Төсвийн тодотголоор  сайд,дарга нарын урсгал зардлыг танахыг зөвхөн сөрөг хүчин гэлтгүй гурав дахигч хүчний төлөөлөл О.Баасанхүү эсэргүүцээд ч тусыг эс олсон. Тэрбээр АН-ынханд хандан “Буйдантай суулт” зарлахыг уриалж, өөрийн сонгогдсон тойрог болох Эрдэнэтийн дарга нарын  жип автомашинуудыг хурааж, орлогыг аймгийн төсөвт төвлөрүүлэх санал гаргаж, популизм хийж байна лээ.

 

Эдүгээ Төсвийн тодотголын гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг чуулганы хуралдаанаар явагдахад ирцээ бүрдүүлэх жирийтэл сууж, асуудлыг  хурууныхаа өндгөөр шийдэн, өөрсдийн талд дэмжээд явна.

 

Хүч түрсэн үнэмлэхүй олонхийн өмнө сөрөг хүчин үнэхээр бяд дутаж байна. Ирэх гурван жилдээ буюу энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд ч энэ байдал үргэлжлэнэ дээ. 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-13
Зочин:
Өмнөх зөсгийн газар гэж МАН-ыхан минь хэдэн жил ярих вэ. Монгол улсын засгийн газар гэж ойлгоод урагшаа харж ажиллах болоогүй юу? Одоо наад МАН-ын гишүүдийн толгойд урагшаа харж ярих чадвар мэдлэг дутахаараа нөгөөх үгээ давтсаар байгаад ямар үр дүнгүй цагаа дуусгах боллоо. ХИЙЖ БАЙГАА АЖИЛ НЬ ЭСРЭГЭЭРЭЭХУДЛАА ПОПУЛИЗМ.
2017-04-13
Зочин:
MAN ene 4 jil bugdiig ingej byrdaj huchindej zahirgaadan daranguilj hiih n todorhoi buh asuudliig neg namiin neg hunii hartsaar hiij deerelhen ene bolomjiig bid olgoson ingehed bid yr n heniig songochihvoo yu hiichih ve?
2017-04-13
Зочин:
МАН-ын 75 гишүүний эсрэг Гүндалай ганцаараа тэмцэж, хүүхдийн мөнгийг өгүүлж чадаж байсан. Гэтэл энэ Ардчилсан намын 9 гишүүн юү ч хийж чадахгүй, тэмцэж чадахгүй байгаа нь харамсалтай байна.
2017-04-13
зочин:
Ман бярдаж бн гэж бодож байвал горьд ард иргэд байгаа шүү
2017-04-13
Зочин:
An tur uridaj idej uuj hyamrald hurgesen udirdalgaguud bugdiig shorond
2017-04-13
Зочин:
Бяд нь дутаагүй ухаан нь дутаж байгаа нь тэр юуг ч хамаагүй сөрөөд л гүтгээд л мушгиад л байвал болдог гэж бодох юм зарим хүмүүс
2017-04-13
irgen:
Ta nar zasagt bxdaa oligtoixon ym xiixgui Yasan ym be.ta nariin baariig arilgax gej ydaj bn geed shuud xelchix Eronxii saidaa.tegeed Erdene met noxoinuud xol ochij xuts.xiix bolomj ta nar xangalttai baisan biz de.odoo bitgii olon ym xutsaad bai
2017-04-13
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-13