Трамп: Путин бол агуу удирдагч
2017-04-13

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Москва хотноо төрийн айлчлал хийж буй билээ. Тэрбээр өчигдөр тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзсан юм.

 

Тиллерсон айлчлалынхаа эхэнд хэвлэлийнхэнд “АНУ, Ассадыг хоёрын аль нэгийг ОХУ сонгох хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

 

“Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг дэмжихгүйгээр АНУ-тай хамтран ажиллах санал”-ыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Кремлийн тэргүүнд тавиад байгаа юм. Гэхдээ Ерөнхийлөгч Путин уг саналын хариуг хэлээгүй байна.

 

Ерөнхийлөгч Трамп ярилцлага өгөх үеэрээ “Яг одоо ОХУ ганцаараа бус хамтын хүчээр террористуудын эсрэг тэмцэх хэрэгтэй. Орос бол их хүчирхэг гүрэн. В.Путин бол ОХУ-ын лидер. Путин бол агуу удирдагч. Бид хамтрах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tarwagaduulj bnoo
2017-04-13
Зочин:
ЁСТОЙ МАНАЙХНЫ ХЭЛДЭГЭЭР ХОШГИРУУЛЖ Л БАЙХ ШИГ БАЙНА ДАА.
2017-04-13