Монголын санхүү Б.Чойжилсүрэн сайдын эрх мэдлээс гарчээ
2017-04-13

Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлгээс төсвийн тодотголын зарим асуудлаар байр сууриа илэрхийлэв.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Төсвийн тодотгол ОУВС-гийн шаардлагаар батлагдах гэж байна. Үнэмлэхүй олонх санал нэгдэж, кнопдоод дуусах нь. Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэлгүй яаран шийдэх шаардлага байсан уу гэдэгт АН анхаарлаа хандуулж байна. АН сөрөг хүчин. Гэхдээ асуудлыг зогсоож, хэт нэг тал руу туйлшрах бодлогыг бариагүй.  Нийгмийн зөв, эерэг уур амьсгалыг эрх баригчдад мэдүүлэх үүргийг хүлээсэн учраас ийм үйлдэл хийж байна.

 

Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хамгийн хүнд зүйл нь нийгмийн бүх давхаргын асуудлыг хөндсөн. Төсөв, эдийн засгийн нөхцөл байдал гэсэн нэрийн дор бүх төрлийн татварыг нэмсэн. Татвар нэмж болох ч нөгөө талдаа зардал нь өссөн асуудал үүсч байна. Ерөнхий сайд саяхан ард түмэн бус төр бүсээ чангална гэж хэлсэн. Харин энэ төсөв Ерөнхий сайдын хэлсний эсрэг орж ирж  байна. Төр бүсээ сайн суллаж өгөөд, ард иргэд рүү бүх татварын дарамтыг өгч байгаа нь буруу тийшээ явж байгаагийн илрэл. ОУВС-ын суурин төлөөлөгчийн өчигдөр урьсан боловч ирээгүй. Ирэхгүй байгаа нь өөрсдийнхөө хөтөлбөрийг тулган шаардаж байгаагийн дохио. Чойжилсүрэн сайд нь худлаа яриад байна уу эсвэл ОУВС хөтөлбөрөө ингэж шахаад байна уу.

 

Хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулаад одоо 40 руу шахаж байгааг нь боль гэж хэлсэн. 70 мянган хүүхдийн зөрүү 17 тэрбум төгрөг. Хүүхдээрээ эдийн засгийн өсөлтөө нөхүүлэх хэмжээнд хүрчихсэн юм уу. 17 тэрбум төгрөг дээр Чойжилсүрэн сайд махийсан. Монгол Улсын санхүү, эдийн засгийн эрх мэдэл Чойжилсүрэн гэдэг Сангийн сайдын эрх мэдлээс гарсан байна. 70 мянган хүүхдийнхээ асуудлыг өөрсдөө шийдэх эрхгүй болж байгааг нь харууллаа.

 

ОУВС-гийн хөтөлбөрөөр яваад байна уу эсвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр яваад байна уу. Харамсалтай нь Засгийн газрын хөтөлбөр биш юм байна. ОУВС-гийн шахалтаар явж байгаа төсвийн тодотгол гэдэг нь ойлгомжтой байна.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Хямралаас гарахын тулд аль ч улс орон одоо байгаа ажлын байраа хадгалдаг. Мөн иргэдийнхээ орлогыг бууруулдаггүй. Харин манай төсвийн хүрээний мэдэгдэл үүний эсрэг. Иргэдийн одоогийн бодит орлого гурван чиглэлээр буурахаар орж ирсэн. Цалингийн буюу ХАОАТ-ын дарамт. Өндөр цалинтай хүмүүс цөөн гэж тайлбарлаж байгаа ч тухайн хүмүүсийн ар гэр, энэ орлогоор амьдардаг хүмүүс цөөдөөгүй. ХАОАТ дээр нийгмийн даатгалын шимтгэлийн 2.5 хувийн дарамт. Нэг хүн дээр ХАОАТ, нийгмийн даатгалын шимтгэл, хадгаламжийн татвар гэсэн гурван татварын дарамт зэрэг ирнэ. Энэ бол орлогыг нь хадгалах биш бууруулсан бодлого. Дээр нь шатахууны татварыг нэмсэнээр хэрэглээний үнийг шууд нэмэх нөхцөл бүрдэнэ. Ялангуяа энэ хөдөө орон нутгийн иргэдэд шууд тусна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2020 on gehgui ene nowshuudiig odoo l beldsen shorond ninasaar suulgah heregtei bna
2017-04-14
Зочин:
2020 онд нэг мөсөн газарын хөрснөөс арчигдаарай новшнуудаа
2017-04-13
Зочин:
Ардын намыг сонгосны гавьяанд татвараа нэмүүллээ, тэтгэврийнхээ насыг нэмүүллээ, бензинийхээ үнийг нэмүүллээ, хүүхдийнхээ мөнгийг хасууллаа даа. Монголын ард түмэн үүнийг хүссэн юм чинь сайхан байна аа. Өшөө хасаад танаад, хазаарлаад, чөдөрлөөд, бүсийг нь чангалаад бай. Улам сайхан байх болно.
2017-04-13
өвгөн:
эд аль амаараа айлдаад байна аа, бас болоогүй УИХ аа дэвсэнэ, тэдний тангарга өөргүй билүү
2017-04-13
иргэн:
Ман хийж чаддаг ажил нь иргэдын халаас ухажөөрсдөө баяжиж хөрөнгөтөнгүүд болдог
2017-04-13
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-13
Зочин:
medeeji , iim khogiin , khugiin sangiin saydtay baiji yaji khugjikh we dee ,
2017-04-13