Тэргүүн хатагтайгаас уучлалт гуйхгүй гэв
2017-04-13

 

АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп өнгөрсөн хоёрдугаар сард Британийн “Dailymail” сониныг шүүхэд өгч, 150 сая ам.доллар нэхэмжилсэн билээ.

 

Тэгвэл сонины удирдлагууд Тэргүүн хатагтайд уг мөнгийг өгөхгүй мөн уучлалт гуйхгүй гэдгээ цахим хуудсаа дамжуулан мэдэгдлээ.

 

Тэргүүн хатагтай ийнхүү шүүхэд хандах болсон шалтгаан нь тус сонин түүний нэр төрийг гутаан доромжилсноор цаашдын бизнесийн боломжийг нь үгүй хийсэн гэв. Сонин удаа дараа Тэргүүн хатагтайг өмнө нь “биеэ үнэлэгч” байсан хэмээн мэдээлэх болжээ.

 

Хатагтай Трампийн нэр хүндийг унагаснаар тэрбээр ирэх дөрвөн жилийн хугацаанд брэнд гаргах, томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж, ашиг олох боломжийг нь хаасан гэж гомдол гаргасан юм.


Британийн “Dailymail” түүний нэр төрд нь халдаагүй бол тэрбээр үнэт эдлэл, үнэртэн, гутал, цүнх гээд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээр өөрийн нэрийн брэнд гаргах боломжтой байсан гэнэ. Ирэх дөрвөн жилийн хугацаанд олны нүдэнд ил амьдарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их зураг нь гарах эмэгтэйн хувьд брэндийн сурталчилгаа хийх боломж ч дүүрэн байсан атал хэвлэлүүд түүнийг нь хаасан гэж үзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин