“Мастер тулаанч” шоу өнөөдрөөс “VTV”-ээр үзэгчдэд хүрнэ
2017-04-13

 

“VTV” телевиз Монголд анх удаа холимог тулааны шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх гэж байна.

 

Тус телевизийн уран бүтээлчид “Бид Монголдоо хайртай” төслийн хүрээнд “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо”-той хамтран 30 сая төгрөгийн төлөөх тулааны спортын “Мастер Тулаанч” шоу нэвтрүүлгийг бэлтгэж, үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Нэвтрүүлгийн эхний дугаар өнөөдөр буюу 04 сарын 13-ны 21:30 минутаас ВиТиВи- ээр үзэгч танд хүрэх юм.

 

Манай улсад хөдөлгөөний дутагдлаас болж чихрийн шижин, хөхний болон бүдүүн гэдэсний хавдрууд, зүрхний өвчлөл, ясны сийрэгжилт, үе мөчний өвчин жилээс жилд залуужин ихэсч байна. Тиймээс бие хамгаалах урлагийг хүүхэд залуучуудад хүргэх, үлгэр дуурайлал болгох, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, мөн дэлхийд өрсөлдөх холимог тулааны тамирчдыг гаргах зорилготойгоор уг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж буй юм байна.

 

Шоу нэвтрүүлэгт эхний шатанд орны өнцөг булан бүрээс ирсэн 120 оролцогч өрсөлдсөнөөс шилдэг 24 залуу тунаж үлдээд байгаа ажээ. Оролцогчдоос товч танилцуулбал Батбаатарын Баттөр жүжигчин, бүжигчин, загвар өмсөгч бөгөөд боксын спортоор хичээллээд 8 жил болж байгаа. Спортын мастер цолтой. Мөн оролцогч Мягмарын Мөнхбат чөлөөт бөхөөр хичээллээд 1 жил болж байгаа. Гуулин спортын тэмцээнд 6 удаа түрүүлж байсан нэгэн юм байна.

 

Монголын холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн нь өнөөдрийг хүртэл аваргын бүсгүй байсан аж. Энэ жил анх удаа “Эм Жи Эл”-ийн аваргын бүстэй болжээ. Тиймээс тулааны сүүлийн шатанд 77 кг жинд аваргын төлөө Батсүмбэрэл, Энх-Оргил нар өрсөлдөж, ялагч нь аваргын бүсийн эзэн болох юм юм байна.

 

“Мастер тулаанч” нэвтрүүлгийн эхний дугаар өнөө орой буюу 4 сарын 13-ны оройн 21.30 минутаас үзэгч танд хүрнэ. Харин эхний тулаан 4 сарын 15-ны 21.30 минутаас Ви телевизээр үзэгчдэд хүрэх юм.

 

Төслийн ерөнхий удирдагчаар Боксын спортын мастер, Бие хамгаалах урлагийн Олон Улсын хэмжээний мастер, МУ-ын БТСТАжилтан Өлзийхутгын Гантөмөр, Төслийн ерөнхий шүүгчээр Холимог тулааны дэлхийн аварга, МУ-ын гавъяат Тамирчин Жадамбын Нарантунгалаг, “Ширэн бээлий” клубын ахлах дасгалжуулагч, Боксын ОУХМастер Дамдингийн Төрбат, Гардио  ММА клубын ахлах дасгалжуулагч Улаанхүүгийн Зоригт нар дасгалжуулагчаар ажиллаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ASHGUI DE, MONGOLD HOLIMOG TULAAND SONIRHOLTOI OLON ZALUUS BAIDAG
2017-04-13