Сүхбаатарын талбайд ажлын байрны өдөрлөг болно
2017-04-14

 09.00 цагт: Тариаланчдын улсын зөвлөгөөн ШангриЛа зочид буудалд болно.


09.00 цагт Сүхбаатарын талбайд Мэргэжлийн хяналтын байгууллагын  "Дэд бүтцийн хяналтад таны оролцоо" сэдэвт сарын аяны нээлт болно. 


09.00 цагт: “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль”-ийн “Эрдмийн чуулган-59” нэгдсэн хуралдаан  АШУҮИС-ийн Соёлын төвд “Анагаах ухаан ба Инноваци” нэрийн дор зохион байгууагдана.


10.00 цагт: МХЕГ-ын урд талын талбайд дэд бүтцийн хяналт- Иргэдийн оролцоо нээлттэй танилцуулга хөтөлбөр эхэлнэ.


10:00 цагт Шадар сайдын өрөөнд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн анхдугаар хуралдаан болно. 


11.00 цагт: "Нэг өрх-нэг ажлын байр" ажлын байрны өдөрлөг Сүхбаатарын талбайд болно. 70 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцоно. 


11:00 цагт Монгол ньюст Ардын Их Хурал хөдөлгөөнөөс Улсын Их Хурлаас өнгөрсөн долоо хоногт баталсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулах болсонтой холбоотойгоор мэдээлэл хийнэ. 


12.30 цагт: Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны 3-р сарын орон сууцны үнийн индексийн судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал Монголбанкны хурлын зааланд болно.


17.00 цагт: Тахийг сэргээн нутагшуулсан 25 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт "Blue moon" галлерэйд болно.

 

Shuud.mn
Сонин хачин