Ахлах дэслэгч цолоор шагнав
2017-04-14

“Гэгээн далай” ХХК, ТВ-5 телевизээс зохион байгуулсан “Монгол Улсын төлөө зүтгэе” улсын уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал түймэр унтраах 58 дугаар ангийн Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Х.Цэрэндашид Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал баяр хүргэж, ахлах дэслэгч цолоор шагналаа.

 

 

Уралдаанд амжилттай оролцож байгууллага, хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөн “Шилдэг оролцогч”-оор шалгарсанд Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
Shuud.mn
Сонин хачин