Ким Чен Уны дэлхийг айлгасан үг
2017-04-14

Хойд Солонгос цөмийн туршилтад бэлтгэж буй талаар Британийн “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр “Бид маш чухал зүйлд бэлдэж байна” хэмээн мэдэгджээ. Ким Чен Уны мэдэгдлийг барууны эрх баригчид тайлахдаа “Пхеньян цөмийн туршилтад бэлтгэж байна” гэсэн байна.

 

Пентагон “Хойд Солонгос цөмийн туршилтад бэлтгэж байж болзошгүй. Учир нь Ким Чен Уны мэдэгдэл ингэж бодоход хүргэлээ. Хэрвээ Хойд Солонгос улс цөмийн туршилт хийвэл бид хариу арга хэмжээ авахаас аргагүйд хүрнэ. Олон улсын энхтайвны төлөө бид харилцан хүлээцтэй байх хэрэгтэй” гэж мэдэгджээ. Энэ бямба гаригт Хойд Солонгосыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ой тохиох билээ. Тус улс энэ өдрийг “Нарны өдөр” хэмээж бүх нийтээрээ амарч, үндэсний баярын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Эрх баригчид сүүлийн жилүүдэд “Нарны өдөр”-ыг тохиолдуулан улс орныхоо сүр хүчийг олон улсад гайхуулан баллистик пуужин турших болсон.

 

Ким Чен Ун өвөөгийнхөө мэндэлсэн өдөр баллистик пуужин туршихаас гадна цөмийн туршилт хийж магадгүй байгаа талаар тус улсад ажиллаж буй гадаадын сэтгүүлчид бичиж байна. Ким Ир Сений мэндэлсэн өдрийг сурвалжлахаар гадаадын 200 гаруй сэтгүүлч тус улсад ажиллаж буй юм. Энэ сэтгүүлчдийн ихэнх нь АНУ-ынх гэнэ. Сэтгүүлчид “Хойд Солонгос улс түүхэндээ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж магадгүй байна. Учир нь тус улс хилийн хамгаалалтаа нэмэгдүүлэхээс гадна Пхеньян дахь цөмийн туршилтын талбайд хөдөлгөөн ажигладах болсон” гэж мэдээлжээ.

 

АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг сансар судлалын “38 North” гэх ажиглалтын баг Хойд Солонгосын “Пунгири”туршилтын талбайд хөдөлгөөн идэвхжиж эхэлсэнийг батлах хиймэл дагуулын хэд хэдэн зургийг барууны хэвлэлүүдээр цацсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Солонгосын хойг руу байлдааны хөлгөө илгээсний дараахан “Пунгири” туршилтын талбай дахь хөдөлгөөн эрс нэмэгдсэн болохыг “38 North” багийн ахлагч баталж “Бидний таамаглаж буйгаар Пхеньян цөмийн туршилтад бэлтгэж байна. Энэ сарын 12-ны байдлаар хөдөлгөөн эрс нэмэгдэх болсон” гэж хэлжээ.

 

Хойд Солонгос 2006-2016 оны хооронд таван удаа цөмийн туршилт хийсэн юм. Тус улс өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сард цөмийн туршилт хийсэн бөгөөд уг туршилтаар хөрсөнд 5.6 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн. Мөн өнгөрсөн оны эцсээр цөмийн туршилт хийсэн хэмээн Пхеньян мэдэгдсэн боловч уг мэдээллийг Өмнөд Солонгос, Японы удирдлагууд батлаагүй аж. “Пхеньян цөмийн туршилтад бэлтгэж байна” гэх “38 North” байгууллагын мэдээллийг Өмнөд Солонгосын эрх баригчид үгүйсгэж “Бид энэ асуудал дээр гол анхаарлаа хандуулан ажиглаж байна. Хэвийн биш үзэгдэл одоо хүртэл ажиглагдахгүй байна” гэж мэдэгджээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ро Жэ Чу төрийн мэдлийн “Ёнхап” агентлагт ярилцлага өгөх үеэрээ дурдсан байна.

 

 

НҮБ, “АНУ, Солонгосын хойг руу байлдааны хөлгөө илгээснээр түгшүүртэй байдал үүсээд байна. Хоёрхон хоногийн дотор АНУ, Хойд Солонгосын дундах дайсагнасан харилцаа өмнөхөөсөө хурцадмал байдалд хүрлээ. Өмнөд Солонгос уг асуудал дээр анхаарлаа хандуулан ажиллаж, гарч болзошгүй эрсдлээс энгийн иргэдийг хамгаалах шаардлагатай” гэж мэдэгджээ.

 

Мөн НҮБ, Хойд Солонгосыг дахин цөмийн туршилт хийвэл хатуу арга хэмжээ авч ажиллахаа сануулсан байна. Пхеньян өнгөрсөн онд цөмийн туршилт хийсний дараахан НҮБ тус улсад үзүүлдэг бүхий л туслалцаагаа зогсоож, гадаад дахь дансуудыг нь царцаасан юм. Мөн Пхеньянд цөмийн зэвсэг, баллистик пуужин үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг нийлүүлсэн орон, хувь хүнийг хар дансандаа нэмэхээ сануулсан аж.

 

НҮБ, Пентагон тус улсын цөмийн туршилтад бэлтгэж буй талаар болгоомжлон ашиглах үеэр АНУ-ын Ерөнхийлөгч “Хойд Солонгос цөмийн туршилт хийвэл харамсах болно” гэж мэдэгджээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө100, 000 тонн жинтэй “USS Carl Vinson” нисэх онгоц тээвэрлэгчийг дагалдах хөлгүүдийн хамт Солонгосын хойг руу илгээсэн билээ. “Уг цэргийн анги Японы тэнгисийн ангитай хамтарсан цэргийн сургуулилт хийнэ” хэмээн Пентагон мэдээлэв.

 

Трамп байлдааны хөлгөө илгээсэн асуудлаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Цэргийн хүч асуудлыг шийдэж чадахгүй. Байдлыг улам хурцдуулах эрсдэлтэй гэдгийг дахин сануулах хэрэгтэй” гэсэн бол Японы Ерөнхий сайд Шинзо Абе “Пхеньянаас ирэх заналхийллээс бид их эмээж байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ЭНЭ СОЛИОТ ЮУ Ч ХИЙЖ МЭПНЭ ШҮҮ....
2017-04-20
ХЭХЭ:
ХОЙД СОЛОНГОСЫН БҮДҮҮН ГАХАЙГ ЗҮГЭЭР Л НОХОЙ ШИГ БУУДАХ ХЭРЭГТЭЙ
2017-04-18
Зочин:
Хойдууд одоо ацан шалаанд орчихсон яах ийх вэ гээд ухаанаа шавхаж байна. Пуужин туршихгүй бол ард түмэн нь өршөөхгүй, тиймээс туршсан болж албаар дэлбэлж байна. Хэрэв пуужин хөөрсөн л бол АНУ ямар ч эргэлзээгүйгээр цохилт өгнө гэдгийг мэдэж байгаа. Эцсээ хүртэл үзээд олон сая хүний аминд хүрээд пандгар пацаан амьд үлдэхгүйгээр барахгүй Хойд Со-г устгана гэдгээ ойлгож байгаа. Хятадууд л гол үүрэг гүйцэтгэнэ дээ
2017-04-17
Зочин:
Чи муу мал тэр хойддоо очоод наад үгээ нэг хэлээд үз дээ,нусан буу энд ямар эрх чөлөө гэж бдгийг нэг гадарлаад ир,тэр хооронд чинь бид түр зуурийн энэ бэрхшээлээс гарчихсан бна за нусан пул минь
2017-04-16
zochin:
дип ес мэдэхгуй мангар бацаантай юу ярих вэ дээ гэж бодоод орос хятад 2 хил залгаа хуршууд нь жоохон болгоомжилдог байлгуй дээ.түүнээс биш үе залгамжилсан мангар бацааныг юү байхавдээ оронд нь л нухна шүү дээ манайхаан
2017-04-16
НННННННННННН:
Хойт солонгос хүчирхэг пээдгэр юмаа.Өөр хүчгүй орныг бол АНУ аль хэзээний бөмбөгдөөд үнэс нурам цус нулимстай нь хольчихсон байгаа. Хойтыг чадахгүй худлаа бураад сүржигнээд л...
2017-04-16
Зочин:
Хойдууд одоо ацан шалаанд орчихсон яах ийх вэ гээд ухаанаа шавхаж байна. Пуужин туршихгүй бол ард түмэн нь өршөөхгүй, тиймээс туршсан болж албаар дэлбэлж байна. Хэрэв пуужин хөөрсөн л бол АНУ ямар ч эргэлзээгүйгээр цохилт өгнө гэдгийг мэдэж байгаа. Эцсээ хүртэл үзээд олон сая хүний аминд хүрээд пандгар пацаан амьд үлдэхгүйгээр барахгүй Хойд Со-г устгана гэдгээ ойлгож байгаа. Хятадууд л гол үүрэг гүйцэтгэнэ дээ
ККККк:
5 хан улс дэлхий дээр хараат бус байлгйин нэг нь Хойт Со Манйах бол бүх үзүүлэлтээрээ 100 хэдэд ичиж үхмээр бас муу амьдралтай мөртлөө зээлээо машин унаж гар утас барьж архи уухыг нь яана кккк
2017-04-16
Зочин:
Чамд энэ дэглэмийн юу нь гай болоод байгаа юм бэ. Бусдын колони болоод байгаалийн баялагаа гадныханд зүгээр өгөхгүй гээд байгаа нь уу?
2017-04-16
Иргэн:
Тэнэг пдаа вэ?
2017-04-15
irgen:
amerik gej neg hogiin oron delhiin ayulgui baidliig yneheer aldagduulj baina, haa saigui dain hiij baina shdee, negdsen yndesnii baiguullga ene ulsad rag hemjee avah zag bolson, delhii dayaraa horig tavj ediin zasgaar ni unagah estoi shdee
2017-04-15
ооо:
mongol uls arhii usgayaaa mongold yuvh bhguushtee gants ural motsikil bgaa art tumen dain bolhgj bga uchiraas cekc hij hulgai higeereiiii mongolchuud cekc mash ih xairtai shvv he he
2017-04-15
Иргэн:
Тэнэг пдаа вэ?
Hgffu:
Huue teneguudee dain boluul bid solongost garch ajilj chadahgui bolno.
2017-04-15
zochin:
Mongol huuhnuud ene 2 dargiin hend n durlah boloo.
2017-04-15
Zass:
Enend Elbeg yamar ch hamaagui. Manaihan bas alnaa. Yu ch baisan elbegtei holbono. Hahaha. Erguu stanuud odoo boli
2017-04-15
нараа:
таминь ээ цаана чинь өнөөх ггайхал гомо мөнхөөгийн ном нь хэвлэгдэж байгаа сурагтай хи хи хи унших юмс ан
2017-04-14
...:
Хойдууд алсын тусгалтай пуужин туршихад Тайваньд энд тэндгүй талбай дээр агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингуудаа зоосон байхыг үзсэн. Ер нь зүүн, зүүн хойд ази эднээс болж байнгын түгшүүр дор байдаг бололтой. Өөрийн өчнөөн сая хөдөлмөрч, авъяаслаг ард түмнийг өчнөөн жил гахай хороо-нд амьдруулж байгаа гахайг нядлах л хэрэгтэй.
2017-04-14
Зочин:
Хойдууд сайн байна хэдхэн улс цөмийн зэвсэгтэй бусдыг айлгаад суух санаатай
2017-04-14
zochin:
дип ес мэдэхгуй мангар бацаантай юу ярих вэ дээ гэж бодоод орос хятад 2 хил залгаа хуршууд нь жоохон болгоомжилдог байлгуй дээ.түүнээс биш үе залгамжилсан мангар бацааныг юү байхавдээ оронд нь л нухна шүү дээ манайхаан
Zochin.:
Er ni delhii eej maani buh baylagaa hovh soruulj nuruun deeree buun hun hogiin achaag ch diilehee bolison.denduu ih hun baina ene delhiid mini.sunuvul deer bolson.
2017-04-14
Зочин:
Muu erdaind hoornoo gej
2017-04-14
Зочин:
ХӨГШИН ЗАЛУУ 2 ИЙН ҮСИЙГ ЯАЯ ДАА БАЙЗ . ҮСЭЭРЭЭ БАЙЛДУУЛ ЯНЗТАЙМ БАЙНА ДА.
2017-04-14
ЗОЧИН:
ХОЙД СОЛОНГОСЫН УДИРДАГЧАА ТА МОНГОЛЫГ НЭГ САЙХАН БӨМБӨГДӨӨД ӨГӨӨЧ ГУЙЖ БАЙНА.
2017-04-14
зочин:
зөнөг өвгөн нусгай бацааныг сургах гэж байгаад дэлхийг маань сүйрүүлэх вий дээ.
2017-04-14
Зочин:
mundag bna iim tom gvrnvvdiin zvrxend n shar us xyryylaad l bas guchin saya xvnee tejeegeed l baigaa daa manai xvzvvgvi nuxruus xed zyy daxin ilvv batsaan daa
2017-04-14
Мгл:
Манай хүзүүгүй бацаанаас дээр дээ 3 хан сая хүнийг тэжээж дийлэхгүй байхад 30 сая хүнийг аваад л яваад байгаа юмдаа шүүмжлээд бгаа дуракууд монголоо нэг бодоод үз дээ
2017-04-14
Зочин:
Чи муу мал тэр хойддоо очоод наад үгээ нэг хэлээд үз дээ,нусан буу энд ямар эрх чөлөө гэж бдгийг нэг гадарлаад ир,тэр хооронд чинь бид түр зуурийн энэ бэрхшээлээс гарчихсан бна за нусан пул минь
Зочин:
Muu erdaind hoornoo gej
Zochin:
Ene ih teneg gahaidaa neg mor enenii deglemiig daran unagaasai bile
2017-04-14
Зочин:
Чамд энэ дэглэмийн юу нь гай болоод байгаа юм бэ. Бусдын колони болоод байгаалийн баялагаа гадныханд зүгээр өгөхгүй гээд байгаа нь уу?
Зочин:
Энэ 2 балайгийн хэн нь дийлдэг бол бие биенээ зэрэг буудвал хамтдаа талийна даа
2017-04-14
ХЭЦЭС:
ХАШААНЫ ЭРХ ПАЦААН АЛНА ГЭЖ АЙЛГАХААР ОЛОН ХҮН АЙДАГ УУ?
2017-04-14
Лантуу:
Үхэхдээ үхэр буугаар буудах нь лавтай. Олон хүн чад хийхнээ. Ойлголцох магадлал 20хувь.
2017-04-14
Mongol:
dain bitgii boloosoi
2017-04-14