Нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлнө
2017-04-14

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нараар ахлуулсан харьяа газар, агентлагийн дарга нар, дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох албаныхан өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах, явган хүний замыг чөлөөлж нээх зарим байршлуудтай танилцлаа.

 

 

Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам, машин орох орц гарцыг хаасан эдгээр иргэн, аж ахуйн нэгжид НМХГ-аас хяналт шалгалт хийн, газар чөлөөлөх хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Эзэмших газрынхаа хэмжээг хэтрүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн хашаа хатгасан, ТҮЦ байгуулсан аж ахуйн нэгж, иргэн олон байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт гэхэд хамгийн олон буюу 82 зөрчилтэй байршил байна. Бид 4 дүгээр сард байгтаад зөрчилтэй байршлууд дахь байгууллага, иргэдийн хашааг стандарт хэмжээнд хүргэж татуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, иргэдийн зорчих нөхцлийг бүрдүүлнэ. Газар чөлөөлөх шаардлагаын хугацаанд газраа чөлөөлөөгүй бол төрийн зардлаар татсаны дараа тухайн зардлыг төлүүлэх арга хэмжээ авна.” гэлээ.

 

Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 зөрчлийг дүүрэг тус бүрээр хүргэж байна.

 

 

Эдгээр байршлаас хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Лениний музейн баруун талд байрлах орон сууцны урд талаар шинээр гудамж, зам гаргах ажил, тус дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн баруун талд авто замын хөдөлгөөнд саад болж байгаа гражийг буулгах ажил, Татварын ерөнхий газрын хойд талд шинээр гудамж, зам гаргаж, автомашины газар дээрх болон доорх зогсоол байгуулах ажил, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр дэлгүүрийн зүүн талаар шинээр гудамж, зам гаргах ажилтай танилцлаа.  

 

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэхдээ “ААНБ, иргэд ингэж эзэмшлийн талбайн хэмжээгээ дур мэдэн тэлж, хашаа хатгаснаар галын болон эмнэлгийн машин орох боломжгүй болж, иргэд, хүүхдүүд тусламж авч чадахгүйд хүрэх эрсдлийг бий болгож байна. Эдгээр 341 байршлын нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлснөөр хот доторх хөдөлгөөний эрчим 20 гаруй хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Үүнээс гадна хамгийн гол нь иргэдийн аюулгүй байдлыг хангах юм.” хэмээн ярилаа.

 

Туслах замын нэвтрэх боломжийг нэмэгдүүлж, төв замынхаа түгжрэлийг бууруулдаг туршлага олон улсад бий. Манай улсын нийслэлд туслах замууд байдаг ч зарим аж ахуйн нэгж, иргэд нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн хашаа хатгаснаас түгжрэл үүсдэг. Тиймээс иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг нээнэ гэдгийг хотын дарга онцоллоо.  Зөвшөөрөлгүй баригдсан хашаа, хайс саадыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг  зориулалтаар нь ашиглаж, авто зам, явган хүний нэвтрэх урсгалуудыг нэмнэ. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
 
 
 
 
 
Shuud.mn
Сонин хачин
irgen:
sportiin tub ordnii zuun tald olon surguuli tsetserlegtei bainga buglurdug tegeed sport tsogtsolboriin hashaag haagaad hashaa barij tulburtei zogsool barij ulam hund baidald oruulsan shuu buulgaarai
2017-04-16
зочин:
цонх хаасан котенирыг зайлуулаачээ баянголын 4-р хороо дүүргийн газрын алба чинь ер ажлаа хийхгүй мөнггүйгээд жил болж байна
2017-04-15
irgen:
Zuv zuitei ajliig demjij baina .
2017-04-15
Зочин:
Энэ ёстой маш зөв санаа шүү! Баяр хүргэе!
2017-04-14
hg:
zub demjij bn
2017-04-14
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-14
nyamaa:
manai 13-r horoolold ireed 122-r tsetserleg orchmoor yvaad yvgan hunii bolon avtomashinii garch haasan baidliig uzeech zail baival ugluu bosohod haana ene hereggui muuhai garajuudiig zailuulj chuluu gargaach buh shatnii humuust heleh um .........dandaa hudlaa yrih um odoo hot anhaaraldaa avch shiideech 99076060
2017-04-14
!!!:
Ene ih TUZ nuudiig bugdiig ni zegzleechee haashaach harsan zam garz haasan Tuznuud bugdiig ni boliulaachee Zasag dargaa
2017-04-14
BATBOLD BATBOLD:
Niitiin ezemshliin talbaig cholooloh ni ZOW Demjij b na BATBOLDOO !!!!
2017-04-14
Зочин:
Улс төржөөд МЧБХолбооны нэр хүндийг унагаж хувийн амбицаа хөөцөлдөж байгаа Сумьяабазар А.Сүхбат нарыг хурдан зайлуул.Арай дэндүү шуналтай ёс зүйгүй увайгүй шаарнуудыг бушуухан холдуулахгүй бол гол анхаарах ёстой чөлөөт бөхийн спорт уналтанд ороод талцал хуваагдал хэрүүл маргааны талбай болоод байгаа нь илт боллоо. Дөнгүүр гол тамирчид хавчилганд өртөж шигшээгээс татгалзаж байгаа нь түүхэнд байгаагүй эмгэнэл. Хурдан хариуцлага тооцож энэ шунахай улс төрчдөөс салгаж авраач.
2017-04-14