Г.Цэрэнтогтох: “Эрдэнэт”-ийн санхүүгийн тайланг ард түмэнд ил болго
2017-04-14

 

“Шударга Монгол хөдөлгөөн” ТББ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн тайланг олон нийтэд ил тод болгох, тус үйлдвэрийн 51 хувь хэний өмчлөлд байгаа тухай албан ёсны тайлбар өгөхийг шаардаж, УИХ-ын дарга М.Энхболдолд бичиг хүргүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан “Шударга Монгол хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Г.Цэрэнтогтохоос дараах тодруулгыг авлаа.

 

-Танай байгууллагын зүгээс УИХ-д ямар шаардлага хүргүүлээд байна вэ?

 

-Бид “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн тайланг Монголын ард түмэнд ил тод болгох, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь хэний өмчлөлд байгаа тухай УИХ-аас албан ёсны тайлбар авахаар шаардлагыг хүргүүлээд байна.

 

-Чухам ямар учраас энэхүү шаардлагыг хүргүүлэх болов?

 

“Эрдэнэт” үйлдвэр шатааны бизнесийг цэцэглэн хөгжүүлж байна, үйлдвэрийн 21 хувь засгийн газрын зөвшөөрөлтэйгээр Африкийн Стандарт банкинд барьцаалагдсан. Английн Арбитрын шийдвэр нь манай эсрэг талд гарсан. Төлбөрийг Монголын тал хариуцахаар нөхцөлд орсон зэрэг мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэглээр яригдсаар байна. Гэвч уг мэдээллүүд үндэслэлтэй, үнэн бодит эсэхэд “Эрдэнэт” үйлдвэрээс өнөөдрийг хүртэл албан ёсоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тиймээс манай төрийн бус байгууллагын зүгээс 2017 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан “Эрдэнэт” үйлдвэрийн 1992-2017 он хүртэлх бүх төсөв, санхүүгийн баримтыг олон нийтэд ил болгож өгөхийг хүсч албан бичгээр хандсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хууль тогтоомжийн хүрээнд санхүүгийн баримтыг ил болгохыг хүсэж “Эрдэнэт” үйлдвэрийн ТӨХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд албан бичиг хүргүүлсэн байна лээ.

 

-“Эрдэнэт” үйлдвэрээс хариу ирээ юу?

 

-Ирээгүй. Би өөрийн биеэр “Эрдэнэт” үйлдвэрт очиж Х.Бадамсүрэн захиралтай уулзах гэсэн боловч дотоод ажилтай гээд намайг хүлээж авч уулзаагүй.

 

-Шаардлага хүргүүлээд эцэст нь ямар үр дүнд хүрэхийг зорьж байна вэ?

 

-Хамгийн шударга УИХ-ын гишүүн Ц.Нямдорж л гэдэг. Үнэндээ тэр хүн чинь хүү Н.Анхбаяртайгаа нийлж байгаад 2004-2005 онд “Эрдэнэт” үйлдвэр рүү  2.5 тэрбум төгрөгийг хийсэн хүн шүү дээ. Ц.Нямдорж л ийм байсан байхад үе үеийн бусад дарга нар нь яаж мөнгө идэж, шахааны бизнес цэцэглүүлж байсныг бид мэдмээр байна. Оффшор гээд л яриад байна. Оффшорын зах нь энд байна шүү дээ. Тийм учраас “Эрдэнэт”-ийн санхүүгийн тайланг ард түмэнд ил болгохыг л хүсэж байна.

 

 

 

-Цаашид хэрхэн тэмцэх вэ?

 

-Би шударга ядууу хүн. Өнөөдөр Монголын нийгэмд амьдрах нөхцөл бололцоо алга. Үр хүүхдээ хараад үнэндээ өрөвдөж байна. “Эрдэнэт” үйлдвэр ард түмний өмч гэдэг. Тийм учраас би санхүүгийн тайланг нь заавал ил болгоно. Ил болгохын төлөө би амиа өгөхөд ч бэлэн байна. Хуулийн дагуу тэмцээд үр дүнд хүрэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжииж, эцсийг нь хүртэл амь бие үл хайрлан тэмцэх болно. Санхүүгийн тайланг нь ил болголоо гээд би аваад идчих юм биш. Ард түмэнд хэрэгтэй байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOL:
Mongolian superman
2017-05-05
mongol tsus:
chi uuruu yu bichij baigaaga oilgohgui holsnii bicheech bn
2017-05-05
irgen:
chi 9 uyeeree alga bol aalz min
2017-05-05
Иргэн:
Энэ 2 намын алинаас нь ч ингэж дуугарч чадаагүй... Улс төрийн санхүүжилт, мафийн эх болсон эрдэнэтийг шалгах аавын хүү гарах юм уу. Хууль чинь тэр чигтээ эдний гарт байгаа ш дээ.
2017-04-19
MONGOL:
mongoliin buh hunii omnoos tanid bayrlalaaa
2017-04-19
зочин:
Зөв дэмжиж байна
2017-04-18
Зочин:
Erdenetiiiin dansiiig HH nanknaas salgaj av salgaj av....
2017-04-18
chono:
NAM uudiiin dansiiig shilen bolgo. ... ERDENET iin dansiiig shilen bolgo TENDER iiiiig il zarla.....
2017-04-18
Зөв зөв:
Маш зөв одоо гокд орос байхгүй 49 байхгүй луйварчид шахаа хийсээр хэдхэн жилийн дараа дампуурна. Оросоос худалдаж авсан хувийг луйвардаж аваад бөөн хулгайч нар найрлах гэж бна
2017-04-16
Иргэн:
СҮҮЛИЙН 20 ЖИЛД СОНСОГДООГҮЙ ШУДАРГА ҮГ БАЙНА...БҮҮ НЯЦААРАЙ...МАН БОЛ МАН Ш ДЭЭ...ОДОО БОЛЛОО
2017-04-16
Иргэн:
Энэ маш зөв чиг барьсан байна. Үнэндээ одоо бол Эрдэнэт төрийнхний шахааны гахай болох замдаа шуудраад орчихлоо. Тэнэг ард түмэнд мэдээлэл алга...
2017-04-16
зочин:
Бас нэг хуурамч Дамбийжаа.КККККК
2017-04-16
irgen:
chi 9 uyeeree alga bol aalz min
Иргэн:
Энэ тэнэг баагий юу ярьж хийж буйгаа ойлгохгүй л байнадаа?!
2017-04-16
mongol tsus:
chi uuruu yu bichij baigaaga oilgohgui holsnii bicheech bn
Зочин:
Зөв зөв.Тэнэг дарга нар идэж ард түмэн өрөнд ордог байхаа больё. Үдсэн хүмүүсийн хөрөнгө мөнгийг Улсын орлого болгох хэрэгтэй.Энхболдын засгийн газрыг татан буулгах шаардлагатай
2017-04-16
Зочин:
Зөв зөв.Өөрсдөө идчээд ард түмэн өрийг төлдөг ямар учир бна.Одоо оффшорчид н мөнгийг авчирч улсаа өрнөөс гаргах хрэгт
2017-04-16
Зочин:
Сайн байна дэмжнээ
2017-04-14
монгол:
Үнэн ялна. Монголчуудын төлөө явж байгаад чинь баярлалаа сэтгэл зүрхээрээ хамт шүү
2017-04-14
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-14
Ard tumen chinii tald:
sain b na Zaluu mini ene erchee aldalgui odor bur zag tutam temzerei Chamaid demjij b na Ard Tumen chinii tald !!!
2017-04-14
zo:
demjij baina
2017-04-14