44 дэх удаагийн уулзалт
2017-04-16

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нийслэлийн Баянгол дүүрэг дэх УИХ-ын тойргоос сонгогдсон. Тэрбээр сонгогдсоноосоо хойш бямба гариг бүрт  тойрогтоо ажиллан, иргэдтэй уулзалт хийх болсноо мэдэгдэж байсан. Энэ удаад тэрбээр “Гандангийн дэнж”-ийн иргэдтэй уулзаж, дахин төлөвлөлтийн асуудлаар нийслэлийнхнийг байлцуулан мэдээлэл өгч,  иргэдийн саналыг сонссон байна.  Энэ нь түүний 44 дэх удаагийн уулзалт гэнэ.

 

Ер нь орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хавар, намрын чуулганаар тойрогтоо очиж ажиллан, сонгогчидтойгоо уулздаг. Бусад үед ажлын зав зайнаас хамаараад тэр бүр тойрогтоо очиж амждаггүй, бие төлөөлөгчөө ихэвчлэн илгээдэг  билээ. Харин нийслэлээс сонгогдсон гишүүдийн тухайд тойргоо эргэж, сонгогч иргэдтэй байнга уулзах боломж нь нээлттэй байдаг хэдий ч зарим гишүүд тэр бүр уулзаад байдаггүй бултдаг гэмтэй.

 

Харин Улсын бага хурлаас эхлээд байнгын ажиллагаатай парламентад тасралтгүй 7 дахь удаагаа сонгогдон рекорд тогтоож  байгаа ганц гишүүн Д.Лүндээжанцангийн хувьд энэ удаад ч тойрогтоо ажиллан, иргэдтэй хийсэн уулзалтаараа бусдыгаа хошуучилж байна. Тиймээс Баянголчууд сонголт ч мэргэн байсан бололтой. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Санал:
Лүндээ гишүүнээ та амласныхаа дагуу Гандан-60 айлын 5 давхар 2 барилгыг дахин төлөвлөлтөнд оруулж шинээр барьж өгнө үү энд 120 айлын 900 гаруй иргэд амьдарч таныг харж байгаа шүү таны аав ээжийн чиньч гэрийн буйр байгаа та энд амьдарч байсан таны нутаг шүүдээ гишүүнээ...
2017-04-24
Дэмжигч:
Долоо хоногтоо сонгогчтойгоо уулздаг гишүүн Парламентын түүхэнд бий юу.
2017-04-24