Хүүхдийн мөнгөний асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа
2017-04-17

09.00 цагт: Төрийн ордонд Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн эхэлнэ.


11:00 цагт: Хангарди ордны 1 давхарт байрлах нийслэлийн мэдээллийн төвд Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Улсын физикийн олимпиад 30 дахь удаага зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэ жил эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгийн Чингис хаан хотноо болох тухай БСШУСЯ-нд хэвлэлийн бага хурал хийнэ.


12.00 цагт:Засгийн газрын ордны арын “Морин хуур” төвийн кофе шоп-т Тал бичээч Да.Жаргалсайханы “Орон нутгийн үзэгчдийн орон зай дахь урлаг” сэдэвт нээлттэй уулзалт ярилцлага болно.


12.00 цагт: "Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт тэгш хүртээх, Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардаж буй талаар эцэг, эхчүүд хэвлэлийн бага хурал зарласан байна.


14.00 цагт: НҮБ-ын байранд Хүний эрхийн үндэсний байгууллага-иргэний нийгмийн түншлэл 13 дахь уулзалт хэлэлцүүлэг болно. 


 

Shuud.mn
Сонин хачин