Улаанбаатар
МАН хүүхдүүдээс харамлаж, сайд нараа башийлгалаа
2017-4-17

 

Монгол Улсын Засгийн газар ирэх жилүүдэд засаглах эрхээ ОУВС-гийнханд өгчихөөд байгаа. Яах вэ, эдийн засаг хүндхэн, төсөв мөнгө бага байгаа болохоор “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдахгүй бол болохгүй гэсэн тайлбарыг Сангийн сайд нь өгөөд буй. Улмаар ОУВС-гаас даалгасны дагуу долоон төрлийн татвар нэмж, хүүхдийн мөнгийг хасаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг баталснаар долоон төрлийн татвар нэмэгдэж, хүүхдийн мөнгө ч хасагдах нь бат боллоо. Улс орны эдийн засаг хүнд, төсвийн алдагдлыг бууруулах хэрэгтэй учраас татвар нэмлээ, хүүхдийн мөнгө хаслаа гэж бүх хүн бодож байсан.

 

Гэвч төсвийн тодотголоо хийхдээ сайд нарын багцийг нэмээд, бүр ч их зарлагатай болгоод оруулаад ирсэн. УИХ ч гэсэн асуудлыг шийдэж, Засгийн газартаа шаардлага тавихын оронд 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн тодотголыг батлаад тавьчихлаа. Энэ бүхнээ “ОУВС тэг” гэсэн хэмээн тайлбарлаад байсан. Гэтэл ОУВС-гаас “Манайх тийм татвар нэм гэж хэлээгүй. Төсвийн орлогоо нэм, зарлагаа багасга, алдагдлаа бууруул” гэсэн хэмээн мэдэгдсэн байсан. Гэтэл тэд ОУВС-гийн зөвлөгөөг ч дагасангүй. Төсвийн орлогоо иргэдийн халаас руу гар дүрж нэмэгдүүлчихээд, сайд нарынхаа багцийг нэмчихээр чинь зарлага улам нэмэгдэнэ. Уг нь энэ ондоо сайд нарын багцийг нэмэхгүй, тэсчихэж болох л байсан. Хэрвээ тэр зардлыг нэмж болох л байсан юм бол хүүхдүүдээс харамлах хэрэггүй байлаа. Хүүхдийн мөнгийг манайхан халамж, зорилтот бүлэгт өгөх ёстой гэдэг талаас нь хараад байна. Зарим нь бүр халамжаас татгалзая ч гэж байна.

 

Гэтэл хүүхдийн мөнгө нөгөө талдаа хүн амын өсөлтийг бага ч болов дэмжиж байсан нэг хөшүүрэг байсан. Гэтэл одоо хасаад хаячихлаа. Хэрвээ хассан бол хүн амын өсөлтийг дэмжсэн өөр бодлого гаргаж ирэх ёстой байсан. Монгол Улс гурван саяулаа болох гэж хэчнээн жил боллоо. Одоо дөрвөн сая болтол дахиад л 20 гаруй, цаашлаад 30 жил болбол хэцүү биз дээ. Энэ их өргөн уудам нутагт хүн л хэрэгтэй байна. Тэгж байж эзэнтэй болно, олон том хот үүснэ. Тэр хэрээрээ эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Харин одоо бол залуучууд ганц, хоёрхон хүүхэдтэй болоод л түүнээс хэтрэхгүй байна. Угаасаа амьдрал ахуйгаа босгох, нийгмийн асуудлаа шийдэх шаардлага байгаа.

 

Хэн ч хүүхдэд дарагдаж амьдрах хүсэлгүй болчихож. Залуучуудын ихэнх нь гайгүй ажилтай, тохилог орон сууцтай болохын төлөө зүтгэж байгаа. Орон сууц зээлээр авчихсан нь өрөө дарах, үгүй юм гэхэд ачаалал нь бууртал хүүхэд нэмж төрүүлэхгүй байна. Нэг хэсэг залуучуудын орон байсан Монгол хэдхэн жилийн дараа тэтгэврийн насныхан давамгайлсан улс болж хувирах гээд байна. Тийм болохоор төрөлтийг, хүн амын өсөлтийг дэмжих чиглэлийн бодлого дутаад байна шүү дээ. Уг нь үе үеийн Засгийн газар энэ талаар бага сага ярьдаг. Өмнөх засгийн үед гурав дахь хүүхдийг дэмжих бодлого барьж, ээжүүдэд цалин өгөх юм яриад байсан. Сүүлдээ таг болсон. Энэ Засгийн үед ч “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд байсан. Одоохондоо ажил хэрэг болоогүй л байна.

 

Сүүлийн үед яригдахаа ч больж. Гэтэл одоо бүр хүүхдийн мөнгөө ч өгөхөө больж, оронд нь сайд нарын багцийг нэмчихлээ. Яах вэ, сайд нарын багц нэмэгдсэнээр нам амлалтаа биелүүлэх чиглэлд ажиллах байх л даа. Гэхдээ л сайдын багц гэхээр тэр хүний л өмч шиг сонсогдоод ерөөсөө болохгүй байна. Юунд ч зарцуулж, яаж ч үрэн таран хийгээ юм билээ, хэн мэдлээ. МАН хүүхдүүдээсээ харамлаж, сайд нараа башийлгах шаардлагатай  байсан юм байлгүй л гэж бодохоос. 

 

Эх сурвалж: mminfo.mn

Н.Пунцагболд

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ard tumen belenchleed surchikhjee
2017-04-23
Зочин:
МАН маань юу л болоод байна даа.Саналаа өгсөн ард түмний итгэл алга боллоо доо.Хүүхдийн мөнгөө хасаад Сайд нарынхаа төсвийг нэмж яаж чадаваа.
2017-04-19
Би бол би:
Хэрэггүй МАН д саналаа өглөө 3н хүүхэдтэй мөнгөнөөс хасагдсан нөхөр ажилгүй би ажилгүй яаж амьдрахаа мэдэхгүй байна МАН арай л бишээ
2017-04-18
зочин:
Еое бүүр боож үхэх нь арай ч дээ. Угаасаа сонгуульд МАН гэхээр нь бүүр гайхаж байсын МАН болон АН-ын аль нь сонгуульд ялахгүй байх гэж бодож байсныг яанаа. Угаасаа ийм юм болох нь ойлгомжтой ш дээ. Арчаагүй төр анхиагүй ардууд болоод байна ш дээ. Яагаад жагсаал цуглаандаа идэвхтэй оролцож болдоггүй юм бэ залуучууд минь,
2017-04-18
mongol:
bid hudlaa yum bichhees uur yum hiij chadhgui aimhai ard tumen bolson shuu talbai deer ocholdoo
2017-04-18
Иргэн:
МАН сөнтүгэй унатугай тартугай Яаж бодохоороо үр хүүхдүүдийн мөнгөөс хулгайлдаг байнаа Хамгийн тэнэгүүдээр дүүрсэн сайдуудтай гишүүдтэй муу ёрын нам
2017-04-18
erka:
dan hulgaijas burdsen zasag enh boldin hiisen ajil
2017-04-17
erka:
odoo minii mongolin ard tumen minee songolto zuv hiij surmaar bna bid 27 jil buruu humuusig songoj bna bid uneheer ydarj bna alin bolgon iim yavhav zuv hunig gargae erunhiilegj zasaglaltai bolie uur zam baihgui suu
2017-04-17
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-17
0007:
Zasgiin gazriin gishuud. Uih iin gishuudiig buudaad ugui hiigeed uguh buyantan gardag ch boloosoi. Edgeer luivarchdaas yaj salah ve. Mongolchuud mini.
2017-04-17
Зочин:
Ийм мэдээллүүд бичээд л уншаад л байх юм ...Тэмцэцгээе л дээ Монголчуудаа....Босцогооё.
2017-04-17
Зочин:
Offshoriig хамгаалсан хууль гарлаа бид санаа амарлаа гэж байх шив
2017-04-17
Зочин:
Бүлэг хулгайчид гэмт хэрэгтнүүд удахгүй гишгэх газаргүй болно доо. Үхэж далд ороосой
2017-04-17
zochin:
hudlaa garuud
2017-04-17
Zochin:
Uhej bsan muu hulgaichuud hanaj tsadahaa medehgui muu malnuud
2017-04-17
Иргэн:
Бүх юмны түрүүнд хүүхэд байх ёстой. Хүүхдүүд нь хоолгүй байхад эцэг эх нь бид өөртөө зарцуулна гээд харамлаад өлсгөөд алах уу. Хотын захын гэр хорооллын айлуудаар яваад үздээ. Өрөвдөлтэй олон хүүхдийн нүд өрсдийг чинь угтах байхдаа. Эцэг, эхэд нь ажил олдохгүй байна. ЗГ ажил олгох ёстой тэр ч байхгүй.
2017-04-17
зочин:
АН-ын сүйтгэж хаясан эдийн засаг сэргэж эхлэх нь дээ, МАН-ын засаг сайн ажиллаж байна аа, эдийн засаг сэргэвэл ард бидний амьдрал ахуй дээшлэх байгаа, Хурдтай сайн ажиллаарай
2017-04-17
Иргэн:
Нэгэнт офф-ууд хуулиар хамгаалагдсан тул талбай дээр даараад нэмэргүй, ордон дотор бөөлөх хэрэгтэй...
2017-04-17
kkkk:
FUNTSAGBOLD BID 2 TURIIG ZASAH UHAAN BHGUI L DEE HARIN BID 2 NIILEED GUDAM TSEVERLEVEL CHADNA .TURIIG BOL DOTOR NI BAIGAA USEE TSAITAL YASAA UIRTEL ZUTGEJ YAVAA HEDEN BUURAL TOLGOINUUD UURSDUU ZASAJ YANZAL .ENHBAYR ULAAN TERBISH DAGVA TED MONGOLOOS URVAHGUI EEE HARIN HUULIIN HEDIIG SHUUD BUUD
2017-04-17
zochin:
amlaltaa martaj ard tumnee shulsan Ardiin namiig ard tumen demjihgui dee. huuhed manai ireedui gej urdaas harj ineemsegleed ar tiishee harj huuhdiig tulhej inagaaj baigaatai agaar negen ardiin nam boltoi
2017-04-17
Ман:
Энэ хулгайчууд яах гээд бн. Офф уудаа хамгаалсан хууль сэглэлээ. Одоо үндсэн хуулиа сэглэхээр зэхэж бн. Бүгдийг нь тамын тогоонд шарах юмсан
2017-04-17
Зочин:
bid chini yamar muuukhay berduudiig songochikhson yum be? kharaal idmeuuud
2017-04-17