Шөнийн клубт буудалцаан болж, есөн хүн гэмтжээ
2017-04-17

 

АНУ-ын Охайо мужийн Колумбус хотноо байрлах “JR” гэх шөнийн клубт өчигдөр орон нутгийн цагаар 3.20 цагийн орчимд буудалцаан болсон талаар  www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

Уг үйл явдлын улмаас есөн хүн шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Цагдаагийн газрын ажилтан Дэвид Шимберг “Таван эмэгтэй, дөрвөн эрэгтэйг эмнэлэгт яаралтай хүргэж, эмчилгээ хийсэн болно. Шөнийн клубт тэмцээн болж байсан. Үйлчлүүлэгчид хоорондоо муудалцсаны улмаас буудалцаан болсон” гэж мэдэгджээ.

 

Цагдаагийнхан буудалцаан болсон шөнийн клубыг хяналтадаа авч, үйлчлүүлэгч тус бүрээс мэдүүлэг авч эхэлсэн  байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин