Улаанбаатар
МУГТ Б.Сэр-Од мөнгөн медаль хүртэв
2017-4-17

Япон улсын Нагано хотноо "Нагано марафон" олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа.

 

19 дэх удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээнд 40 орны 11 мянган тамирчин оролцсон. Манай улсаас эх орноо төлөөлөн өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ Б.Сэр-Од 2:15:12 амжилтаар хоёрдугаар байрт орж, мөнгөн медаль хүртэв.

 

Алтан медалийг Япон улсын тамирчин Тайга Итод хүртжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин