Улаан өндөгний баярыг одод хэрхэн тэмдэглэв
2017-04-17

Улаан өндөгний баяраар одод хэрхэн тэмдэглэсэн талаао “www.dailymail.co.uk” сайт мэдээлжээ.

 

Викториа Бекхэм

 

 

Британийн “Spice girls” хамтлагийн дуучин асан Викториа Бекхэм “Улаан өндөг”-ний баяраар инстаграмдаа туулайны баг зүүсэн зургаа нийтэлжээ. Тэрбээр гэр бүлийнхээ хамтаар амралтад явсан байна.

 

Круз Бекхэм

 

 

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн бага хүү Круз Бекхэм инстаграмдаа бяцхан дэгдээхэй барьж буй зургаа нийтэлжээ.

 

Дэвид Бекхэм

 

 

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм Улаан өндөгний баяраар хүүгээ дуурайж, дэгдээхэйтэй хамтдаа авахуулсан зургаа инстаграмдаа нийтэлсэн байна.

 

Ким Кардашиан

 

 

Реалити шоуны од Ким Кардашиан “Улаан өндөг”-ний баяраар Нью Йорк хотноо бяцхан хэмжээний хүлээн авалт зохион байгуулсан байна. Тэрбээр гэр бүлийнхээ хамтаар авахуулсан зургаа инстаграмдаа нийтлээд “Баярын мэнд” гэж бичжээ.

 

Крисса Тейган

 

 

Супермодель Крисса Тейган Кардашианы гэр бүлтэй “Улаан өндөг”-ний баяраа тэмдэглэжээ. Тэрбээр инстаграм хуудастаа охин Лунагийнхаа зургийг нийтэлсэн байна.

 

Кейти Холмс

 

 

Холливуудын нэрт жүжигчин Кейти Холмс охин Суригийнхаа хамтаар “Улаан өндөг”-ний баяраа Нью Йорк хотноо тэмдэглэжээ.

 

Беойнси

 

 

Дуучин Беойнси “Улаан өндөг”-ний баяраар хуучин хамтлагийн гишүүдтэйгээ “Coachella Festival” арга хэмжээнд оролцжээ.

 

 Бен Аффлек

 

 

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек эхнэр Женнифер Гарнер болон хүүхдүүдийнхээ хамтаар “Улаан өндөг”-ний баяраар сүмд очиж, залбирал үйлджээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин