Улаанбаатар
Чөлөөтийн удирдлагуудад хэлний мэдлэг дутав уу
2017-4-17

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ ирэх сард болно. Уг тэмцээнд манай улсын чөлөөт бөхийн тамирчид оролцох боломжгүй  болсныг Дэлхийн бөхийн холбооноос мэдэгдээд байна.

 

 

Монголын чөлөөт бөхийн холбоо Азийн АШТ-д өрсөлдөх баг, тамирчдын мэдүүлгийг хоцроосон тул Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай тамирчдыг оролцуулах боломжгүйд хүрснийг Монголын чөлөөт бөхийн холбоонд мэдэгджээ.

 

Дэлхийн бөхийн холбооноос 2016 оны арваннэгдүгээр сард тив дэлхийн тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг бүртгэх “Athena” гэх шинэ системийг нэвтрүүлжээ. Уг системийг нэвтрүүлснээр тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг сарын өмнө хүлээн авах шаардлагатай болсон бөгөөд энэ тухай албан бичгийг улс орон бүрийн чөлөөт бөхийн холбоонд хүргүүлсэн аж. Иймд тавдугаар сарын 10-нд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг дөрөвдүгээр сарын 10-нд Дэлхийн бөхийн холбоонд хүргүүлэх шаардлагатай байжээ. Гэвч Монголын чөлөөт бөхийн холбоо тамирчдынхаа мэдүүлгийг хоцроосноос Азийн АШТ, цаашлаад ДАШТ-нд оролцох боломжгүйд хүрээд байгаа юм.

 

Азийн АШТ, ДАШТ-нд манай улсаас МУГТ Г.Мандахнаран тэргүүтэй эрэгтэй найм, эмэгтэй найман тамирчид  оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байсан.

 

МУГТ Г.Мандахнаран үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Нэг жилийн хөдөлмөрөө Азийн АШТ, ДАШТ-нд гаргаж чадалгүй алдах вий гэж айж байна. Эхний ээлжинд Азийн аварга шалгаруулах тэмцээн оролцуулахгүй гэдэг бичиг ирсэн. Тамирчид бид азийн аваргад оролцож ДАШТ-нд оролцох эрхээ авдаг. Тиймээс ДАШТ зэрэг дараа дараагийн тэмцээнд оролцох боломжгүйд хүрнэ. Би ингэж хохирмооргүй байна. Дэлхийн бөхийн холбооноос шинэ системтэй холбогдуулан гаргасан шаардлагыг Монголын чөлөөт бөхийн холбооны тамга тэмдэг  барьж буй эрх бүхий хүмүүс үл ойшоосны улмаас бид тив дэлхийн тэмцээнд оролцож чадахгүйд хүрээд байна. Тэдэнд дэлхийн бөхийн холбооноос ирүүлсэн бичгийг орчуулах хэлний боловсрол дутсан уу, эсвэл санаатай үл ойшоож тамирчдын мэдүүлгийг хоцроов уу гэдгийг нь хэлж мэдэхгүй юм. Ямартай ч энэ бол Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын харицлагагүй үйлдэл” хэмээн ярив.

 

 

Харин Монголын чөлөөт  бөхийн холбооноос шигшээ багийн нэгдсэн цугларалтаас тусдаа бэлтгэл хийж буй тамирчдын дасгалжуулагчид тамирчдынхаа мэдүүлгийг энэ сарын 13-нд холбоонд авчирч өгснөөс ийм нөхцөл байдалд үүссэн хэмээн тайлбарлаж буй.

 

Чөлөөт бөхийн ахмад, тамирчин, дасгалжуулагчид өнгөрсөн гуравдугаар сараас “Чөлөөт бөхийн академи” байгуулж, шигшээ багаас тусдаа бэлтгэл сургуулилт хийх болсон. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар уг холбооны дасгалжуулагчаар ажиллаж буй. Эдгээр дасгалжуулагчын удирдлаган дор МУГТ Г.Мандахнаран, Э.Ням-Очир, С.Цэрэнчимэд, ОУХМ Ж.Чулуунбат, Б.Номин, П.Орхон зэрэг бөх бэлтгэл сургуулилтаа базаадаг.

 

Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар тамирчдынхаа мэдүүлгийг хоцроосон тул Монголын тамирчид Азийн АШТ, ДАШТ-нд оролцох боломжгүйд хүрээд байгаа талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос тайлбарласан.

 

Тэгвэл тэдний байгуулсан тус академи нь туслах байгууллага буюу тамирчдын бэлтгэл сургуулилтыг бэлтгэдэг болохоос дэлхийн бөхийн холбоотой харилцах эрхгүй. Тамирчдын мэдүүлэг хоцроосон асуудалд академийн зүгээс үүрэг оролцоо байхгүй гэдгийг МУГТ Г.Мандахнаран тайлбарласан байна.

 

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооны дүрмээр Азийн АШТ-нд оролцоогүй баг тухайн жилийнхээ ДАШТ-нд оролцох эрхгүй болдог. Иймд чөлөөтийн тамирчдын бүтэн жилийн бэлтгэл сургуулилт үр дүнгүй болоход хүрээд байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
НАЧИР ДЭЭРЭЭ ХОЦРООСОН ЮМ БАЙХГҮЙ ЮМ БАЙНАЛЭЭ. ХОЛБООНЫ ХУЖААГУУД Л АКАДЕМИЙН ХЭДИЙГ ХОРЛОХ ГЭЭЛ ГАРГАСАН САНАА
2017-04-23
kkkk:
Mash xaramsaltai , Mongolchuud ch BI BI BI gedeg uvchniig niiteeree tusjee, Bi l bish bol uur xen ch garaxgyi ,,, neg l ix uran tsetsen yarisan xumuuus Gol bai in Bi l bx estoi ....?????
2017-04-20
Болдбаатар:
Чөлөөт бөхийн холбоо гэж толгой гудайлгахаас өөр ажилгүй юмнууд чаддаг хүмүүст нь ажлаа өгөөд тонилооч
2017-04-19
бат:
Ийм ч холбоо байх гэж, харамсалтай. . .ямар ч академи энэ тэр хамаагүй ядаж хугацаандаа дутуу байсан ч хамаагүй явуулахгүй дээ
2017-04-18
Зочин:
Чөлөөт бөхийн хобоо хэлээд сануулаад,БТСГ-н үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ардын багш Насантогтох гуай нэрсээ гаргаж ѳг, бэлтгэлдээ очиж хамрагд гэж шаардаж гуйж үзээд ч дийлээгүй гэнэ лээ. 5 хоног хүлээ тэгээд очно. Зѳнѳг ѳвгѳн чи юу юм бэ гэж томорсон гарууд одоо төрийн ордны өмнө өөрсдийгөө шатаа да.
2017-04-18
анхаар:
Хэн гэгч бөх ямар нэг байгуулгыг удирдаад амжилтад хүргэсэн түүх байна уу? Монгол бөхийг хэн нэгэн бөх удирдсан бол яг чөлөөтийн холбоо шиг болох байв. Бөхийн сургуулиуд нэртэй дээрмийн курсийг байгуулга сургууль гэж бүү яригтун. Бөх ямар баялаг бүтээдэг вэ? Бөх бүдүүлэг дээрэнгүй луйвар хулгайг л гааруулах юм даа хөө.
2017-04-18
иргэн:
Сүхбат сумиабузар батэрдэнэ нарын явсан газар бузартдаг бололтой. Бөх чинь дарангуйлагч хувиа хичээгчид шүү дээ. Иймээс бөхийг улс төр ямар нэг байгуулгын удирдлагад бүү шургуул. Одоо энэ бөхүүдээ их хурлаас зайлуулъя.
2017-04-18
хулгайч:
Хэрүүлч пүрэвбаатар .хулгайч цогоо 2 тамирчдыг ч ёстой баллаж байна дөө.Номинд харамсаж байна.Мандахаа чи одоо зайлаа.Хуучин шигшээ багийг 2 хувааж хагарган буталж хор найруулаад л.Чи олимпийнхоо медалийг хулгайч цогоо багш.хэрүүлч пүрэвбаатар.өөрийн чинь хорчин байдлаасаа болж алдсан гэдгээ ямагт санаж яв
2017-04-17
Зочин:
Сумьяабазар гэх мангуу тэнэг бүдүүлэг нөхрийг зайлуулахгүй бол Монголын топ спортын төрлийн тамирчдыг хагалан бутаргаж өнөөдрийн байдалд хүрээд байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж чадахгүй боловсрол дорой Сумьяабазар А.Сүхбат нарт хариуцлага тооцох хүн байна уу. Арай дэндлээ.
2017-04-17
dsn:
neg ih olon akademi, erunhiilegch geed balairaad baihaa boli! ene tongozood bgaa chin ali ulsiin yos ve? mgl.d bol taliigch bolon hushuund hundetgel uzuuleh ued l buhiij hundetgel uzuuldeg bizdee?
2017-04-17
Зочин:
Төгсгөлийн аргаа хэрэглэж байна даа энэ хатгадаг хатгуулаад байгаа хүмүүс .Хоосон академи нар
2017-04-17
Иргэн:
Том нэртэй юм байгуулж, тусдаа бэлтгэл хийсний гор гарч байгаа юм. Хохь нь л болно доо. Одоо яахав. Сургамж...
2017-04-17
unshigch:
Ulger jishee Holbood bna. Chadahgui bol suuria tavij jagaad bolohgui gej!!
2017-04-17
U nshigch:
Tun haramsaltai bna. Naashtai hariu ireh bolomj baidaggui l jum baih da! Burhan mini! Uneheer tsalin avch hariutsaj, bichig tsaas damjulagchdin buruu shuu de! Helni medleg muu l bga, alban josor orchuulah argig avah heregtei sh de.Heleh ug alga...Muuhai bna.
2017-04-17
зочин:
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО ТАМИРЧИД БАГШ НАРАА ТАРААГААД АЛБАА ТАТАН БУУЛГА. Тамирчид багш нар нь амидралаа бодог. ХӨӨРХИЙ ДӨӨ БАГШ ТАМИРЧИД АМИА БОД.
2017-04-17
зочин:
Энэ холбооны удирд-Лагууд огцрох ёстой байхаа
2017-04-17
зочин:
Жинхэнэ Монголчууд чинь эд нар. Баяр хүргэе. Дэлхийн аваргадаа бас ийм сайхан амжилттай оролцоорой.Дэлхий Монголоор л дутав гэж.
2017-04-17
BICHIG OILGOOGYI YUM BAINA:
BID TA BYXEND UDAA DARAA SANUULSAN GEJ BICHSEN BAINA SHVV DEE… IRYYLSEN BICHGIIG N ERUUSUU L OILGOOGYI YUM BAINA SHVV DEE…
2017-04-17
Зочин:
АКАДЕМИ ГЭЖ ХААНА БАЙГААН БЭ НЭГ ШИРХЭГ ДЭВЖЭЭ Ч ҮГҮЙ ЗААЛ Ч ҮГҮЙ БАЙЖ ЯМАР ТОМ НЭР ӨГӨӨ ВЭЭ АКАДЕМИЙН БАЙРШИЛ ЕР НЬ ХААНА ВЭ ХА
2017-04-17
ЖҮДО:
Академи гэгчийн багш тамирчид Үндэсний шигшээ баг, чѳлѳѳтийн холбоог үгүйсгэж ѳѳрсдийгѳѳ их юманд бодсон хэдэн цээжээ дэлдэгч, хувцасаа тайчигч нараас болсон юм байна. шигшээ багаас тэр том толгойтой тамирчдыг хѳѳх хэрэгтэй. Ардын багш Насантогтох гуай нэрсээ гаргаж ѳг, бэлтгэлдээ очиж хамрагд гэж шаардаж гуйж үзээд ч дийлээгүй гэнэ лээ. 5 хоног хүлээ тэгээд очно. Зѳнѳг ѳвгѳн чи юу юм бэ гэж бааварласан гэсэн. Манай Насаа багш та нарт тэгж доромжлуулах хүн биш шүү чѳлѳѳтийн тайчигчидаа.
2017-04-17
зочин:
Холбооны удирдлагуудыг нь солиочээ? Яачихсан арчаагүй амиа бодсон хүний оронцогууд вэ? сайн дураараа явахгүй бол хөөгөөд явуулдаг байгаа даа? Хэдий болтол энэ олон хүнийг цаашлаад улс орныхоо эрх ашгийг хорлох юм бэ? Энэ олон бөхчүүд дасгалжуулагчид нэгдээд хөдлөөчээ?
2017-04-17
Зочин:
SUMYABAZAR GEDEG MAHAN TOLGOIN ALDAAA. AZID HEN YAVAH NI HAMAAGUI DELHIIN AVARGIIN ERHEE AVAH NI L CHUHAL. IIMBHAD AKEDEMIINHEND BURUU UGCH BOLOHGUI EE
2017-04-17
zochin:
Behbayar gj haana bichsiin hutsasd baihiin
2017-04-17
Erdenebat Bekhbayar:
iim medeeleld bexbayriin neriig btii oruul xervvl uruulaas xol zugeer beltgel surguuliltaa xiij ywaa.!!!
2017-04-17
Зочин:
Удирдлагуудтай шууд холбоотой баймаар юм. 3-р сарын 10-д эхний мэдүүлэг явсан гэсэн тэр үед бас явуулаагүй гэсэн үг үү. УАШТ-д түрүүлсэн бөх явах эсвэл дараагийнх нь явах тул тэднийнэрсийг явуулчиж болдоггүй юм байх даа. Өөрсдийнхөө бурууг дандаа өөр хүн рүү түлхэж суух юм.
2017-04-17
Зочин:
Хэл ам, хэрүүл тэмцэл хийхээрээ хугацаа алддагүй л юм байсан Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хариуцлагаа хүлээгээд, энэ олон тамирчны хөдөлмөр, ард түмний итгэл, хүлээлтийг яаж зохицуулах болж байна аан
2017-04-17