Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн болж байна
2017-04-17

“Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн” Төрийн ордонд болж байна. Ерөнхийлөгчийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

 

Зөвлөгөөнд 416 шүүхийн иргэдийн төлөөлөгч, 114 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, 121 төрийн байгууллагын төлөөлөл, 77төрийн бус байгууллага, судлаачдын төлөөлөл, 152 дүүргийн хороодын төлөөлөл нийт 880 хүн оролцож байна.

 

Энэ зөвлөгөөнөөр Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2012 онд батлагдсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн төлөөлөгч оролцуулах тогтолцооны өнөөгийн байдал, сайн туршлага, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам зэргийг хэлэлцэн дүгнэлт, зөвлөмж гаргах юм. 

 

Зөвлөгөөн нь “Шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн оролцоо-Уламжлал ба өнөөгийн байдал”, Шүүн таслах ажиллагаан лахь иргэдийн оролцоо-Хөгжлийн хандлага” гэсэн үндсэн хоёр сэдвээр явагдаж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин