Базарсадаевын нэрэмжит уралдаанд Д.Эрдэнэ-Очир түрүүлэв
2017-04-17

 

Оросын нэрт дуучин, ЗХУ-ын ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуу дуулаачдын V олон улсын уралдаан Улаан-Үд хотноо болж өндөрлөлөө.

 

Тус уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин, тенор Д.Эрдэнэ-Очир тэргүүн байр эзэлжээ.  Мөн дуурийн дуучин Э.Очирсайхан IV байр эзэлсэн бөгөөд Буриад дууны шилдэг номинацийг хүртсэн байна.

 

Дашрамд сонирхуулахад ОХУ-ын Ардын жүжигчин, Дуурийн дуучин Ким Базарсадаевын нэрэмжит Дуурийн дуу дуулаачдын Олон улсын дөрөвдүгээр уралдаанд /2015 он/ УДБЭТ-ын дуурийн дуучид маш амжилттай оролцож , эхний байруудыг эзэлж байсан.

 

  • Гранпри - Б.Батжаргал УДБЭТ-ын Гоцлол дуучин

 

  • Нэгдүгээр байр - С.Бат-Эрдэнэ УДБЭТ-ын Гоцлол дуучин

 

  • Хоёрдугаар байр -Д.Дүйнхэржав Нюанс хамтлаг дуучин

 

  • Гуравдугаар байр - Г.Энхболд УДБЭТ-ын дуурийн дуучин

 

  • Тусгай байр- Д.Содномдаржаа УДБЭТ-ын дуурийн дуучин хүртэж байсан билээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин