Амиа алдсан ахмад 10 цэргийнхээ амийг аварсан уу
2017-04-17

 

Ийм мэдээлэл цахим орчинд тархаж эхлээд байна. Баттай мэдээлэл биш ч урьдчилсан үзлэгээр ийм дүгнэлт гарсан бололтой. Хэргийг эргэн сануулвал, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн алба хаагчид цэргийн хээрийн төлөвлөгөөт бэлтгэлд Тавантолгой дахь сургалтын баазад гарч байхдаа харамсалтайгаар амиа алдсан билээ.

 

Төлөвлөгөөт цэргийн бэлтгэлийн үеэр байлдааны гранат дэлбэрч, ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нар амиа алдсан. Мөн найман цэрэг гранатаас үсэрсэн хэлтэрхийд өртөж их, бага хэмжээгээр шархадсан юм. Тэгвэл талийгаач Б.Мөнгөншагай гранат дэлбэрэх нь тодорхой болсон учраас өөрийн биеэр дарж хэвтэн бусад цэргүүдийнхээ амийг аварсан гэх мэдээлэл сошиал орчинд тараад байгаа юм. Энэ мэдээлэл ч үндэслэлтэй байх магадлалтай.

 

Хэрвээ энэ гранат ямар нэг халхавчгүйгээр шууд дэлбэрсэн бол 50-250 метрт байгаа бүх амьд биетийг устгах чадалтай гэдгийг ЗХЖШ-ын удирдлагууд мэдэгдсэн. Тиймээс өөрийн алтан амиар цэргүүдээ аварсан байх магадлал өндөр байгаа юм. Шүүхийн шинжилгээний дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байгаа.

 

Энэ мэдээлэл үнэн гэдэг нь батлагдвал эдгээр зоригт эрсийг Улсын баатар цолоор нэхэн шагнахад ч буруудахгүй. Б.Мөнгөншагай, Б.Ариунболд нар энхийг сахиулагчид байсан бөгөөд шаардлагатай гэвэл бусдын төлөө ч амиа өгөхөд бэлэн, эх орны цэрэг болон бэлтгэгдэж байсан. Талийгаачдын амиа алдсан явдал хэрвээ ЗХЖШ-ын удирдлага, эсвэл тэнд ажиллаж байсан удирдлагуудын буруутай үйлдлээс болсон бол Батлан хамгаалах яам хатуу хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдээд байгаа билээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт л одоо энэ бүх эргэлзээ дагуулсан асуудлуудад хариулт өгөх учиртай.

 

Б.Эрхэс

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
khunii ami l khairan yum. gekhdee 250 metriin radiust bgaa bugdiig ustgadag gar bombog gej baikh uu
2017-04-20
Зочин:
khunii ami l khairan yum. gekhdee 250 metriin radiust bgaa bugdiig ustgadag gar bombog gej baikh uu
2017-04-20
Zochid:
Batalgagui medellel taraxa bolimor yum,ur asudal ch bsan ch yum bilu,odoni zaluchud ayultai shu
2017-04-20
Зочин:
уг албанд суурин он удаан жил ажилласан нээх удирдах албан тушаалын биш ч урьдахаа мөрөөрөө ажилаа хийж байгаа хүмүүсийг судалж урамшуулахгүй байж доош хийх хэлбэрийг ийм юмнууд их гаргах болж тэд чинь эдгээр дарга нэртэнгүүдээс уг байгууллагын ажил мэргэжлийн чиглэлийг илүү тодорхойлж чадах байх шүү....одоогийн дарга нар төрийн албанд зүтгээд 30 жил болж байгаа офицер албан хаагчаа ядаж аймгийн жуухаар шагнуулаагүй байж танилынхаа ажилд ороод 3-нхан сар болж байгаа ахлагчийг аймгийн шагналд байгууллагынхаа 40 жилийн ойгоор шагнуулж байгаа нь батүүлийг элбэгээ баатараар шагнасантай яаааг агаар нэг л санагдаж .....одоогийн дарга нарын очсон газраа ажил сайжируулна гэж юу байхав дээ цаг болоод бна ....хэнийг халж сольж хэнийг аль албанд шургуулах вэ гэсэн бодлоос өөр юм алга.... энэ бол өнөө цагийн
2017-04-18
Зочин:
ахмад хурандааа нар саяхан батлан хамгаалах яамны бодлого адпсаныг хэлж байсан тэр бол зөв байсан шүү тэр дуламжав ч билүү хэн билээ тэр одоо тоон дотор үсэг гэгчээр хаана л өндөр албан тушаал бна тэнд цохиж явах юм дээр нь ийм юмнууд тухайн системийн ажилын ямар ч мэдлэггүй байж тэнд үнэнчээр ажилласан зөв бодлого зөв хөдөлмөрлөсөн хүмүүсээ судалж урамшуулж хүндэлхэгүй ажилын талаар санаа бодлоо хэлэхээр өөрийгөө өмөөрөх... тэдгээрийг хавчих л бодлого барьж явдаг нь өнөө цагийн аль ч төрийн ажил албанд нууц биш болсон цаг тэдний мөнгө багатай өөрсдөд нь ая тал засдаггүй нь буруутай юм шиг л ....болсон хорвоо юм даа....монгол ухамсар ингэж шаландаа ортол доошилох цаг болмооргүйсэндээ....монгол төрийн эмгэнэл ..эзэнгүйтэл арай дэндэж байнааа.энэ муу цагийн зөгнөл шүү дарга нараа ....сири...афганистан...африкийн орнууд шиг болох цаг тун ойр байна
2017-04-18
Зочин:
Зэвсэгт хүчин үнэхээр удирдлагагүй болжээ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болоод ЗХЖШ-ын даргаар цэргийн улс төрийн мэргэжилтэй Ц.Бямбажав гээчийг томилсон. 2015 онд одоо байгаа Д.Даваа гээд ар талын хувцасны мэргэжилтэй нөхрийг томилов. Ц.Бямбажавын үеэс л энэ айл толгой, хөл нь олдохоо байсан. Д.Даваа ЗХЖШ-ын дарга болоод хэрэг, зөрчил тасарсангүй бүр нэмэгдэж гардаг болов. Гарсан хэргүүдээ олон нийтээс сайн ч нууж байна. 2015 оны 12-р сард гарсан Ми-8 нисдэг тэрэгний осол, энэ он гараад Зүүнбаянд цэргийн хөл хөлдөөсөн хэрэг, Эрдэнэтэд гранатын гал тэсэлсэнээс 2 нүд нүд нь сохорч, 3 хуруугүй болсон байлдагч гээд мэдэгдэж байгаа нь л энэ... Сүүлдээ мэргэжлийн цэрэг нь хийж чаддаг байх зүйлээ ч хийж чадахгүй болж 2 хүн осолдож, тасаг цэрэг нь шархдалаа. Ц.Элбэгдоржийн нутгийн гэж ЗХЖШ-ын даргаар томилсон генерал Д.Даваа одоо болтол яагаад чимээгүй байна? Түүнийг томилсон Монгол Улсын Ерөнхийлөгч, ЗХЕК нь бас яагаад дуугарахгүй байна?
2017-04-18
Зочин:
Ээбээгийн балаг. Зэвсэгт хүчний тухай хуулийн 9-р зүйлд “ЗХ-ний мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ-ын дарга хэрэгжүүлнэ” гэсэн байгаа малдаа. Бөхтэй ямар ч холбоогүй. Бөх ЗХ-ийг төрийн захиргааны удирдлагаар Ээбээ, ЗГ-тай адилхан л хангах үүрэгтэй. Тийм болохоор ЗХЖШ-ын даргаар Ээбээгийн томилсон хувцасны мэргэжилтэй, Ховдын гаралтай дэслэгч генерал Даваа болон түүний удирдлаганд байдаг Ховдын генералууд л хариуцлага хүлээх ёстой доо... ЗХ-ийг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй Ээбээгийн генералууд нь ийм чадваргүй болохоор хэрэг зөрчил гарах нь аргагүй ш тээ.
2017-04-18
Зочин:
Mundag daichin er nohon shagnah heregtei
2017-04-18
Мөнгөа:
Хэрвээ тийм бол хамгийн түрүүнд ар гэрийнхэнд нь маш их тусламж өгөх хэрэгтэй
2017-04-18
Зочин:
Батүүлд эбэ найз нь зоригийг алахад их хувь нэмэр оруулсан хулгай сайн хийдэг гэж баатар цол өгсийн гсн. Иймэрхүү эрчүүдэд олгогддог цолыг үнэн инээдтэй шог гарууд шүү
2017-04-18
Зочин:
Тийм бол тэр сайд үндэсний бөхийн дархан аваргад баатар цол олгосугай
2017-04-18
Цэцэг:
Харсан гэрчүүд алга уу?тийм байх магдлал байж магадгүй талийгаачидын бие бол үлдэх юмгүй л болсон байж таарна мэдээнд бичсэн шиг чадалтай гранат бол
2017-04-17
санал:
Цэргийн мэргэжлийн офицер. ахлагч галт зэвсгийн бүрэн бүтэн байдал бүх төрлийн аюулгүй ажиллагааг хангах сахиулах үүрэгтэй бусдын амийш аварч өөрийгөө эрсдэлд оруулах нь хариуцлага үүргийн хэрэг ум сайн амгалан болтугай
2017-04-17
Зочин:
Er tsereg.iim humuujil olgoson darga nart n bayrlahiin orond yun shiitgeh.bugd tsergiin hunii uurgee guitsetgesen bn.iim tohioldold bas tsagdaagiihniig bol martaad l shaashaagaad bdiin bn le.ZHuchin bolohoor darga tsereggui muulaad l.
2017-04-17
Зочин:
Худлаа шаахаа болио ч алба хаасан эр бн уу наан чинь
2017-04-17
baagii:
teneg l bndaa...baildaanii granatiig delbelj bdg....ymarch ersdelee tootsoololgui yum hiij bh yum..horigloltiin granat 25-50n metr bdgiin shdee.
2017-04-17
Oyun:
Jinhene Mongol baatar er bna, Tegehed Batuul yugaaraa avsiin bol, ineed hurchle
2017-04-17
Oyun:
Jinhene Mongol baatar er bna, Tegehed Batuul yugaaraa avsiin bol, ineed hurchle
2017-04-17
Зочин:
Хэрвээ би ЗХ-нии ХМА-д ажилдаг байсан бол эхний өдөр л ингэж бичих байлаа..
2017-04-17
Зочин:
Psda narin setgegdelud gj ymar umnud com iin ard suj bdag boldoo
2017-04-17
MGL:
Дэлхийн том гүрний ЗХЖШ болон бодлого хэрэгжүүлэх Батлан хамгаалах яам нь маш нууц байдаг. Гэхэд манай арай байна аа. Бүхнээ түмэнд дэлгээд л Энэ цэргийн ангиуд чинь ерөнхийлөгчийн мэдлийн х ш дээ ЗХЖШ-ын дарга нь хүнсний ар талын хүн хариуцаж байхад ийм алдаа гаргалгүй яаахав дэ асуудалгүй ш дээ хоолоо бодоод гранатаа суг татаад хөөш гэнгүүт анхааралгүй байсандаа алдаад дэлбэрцэн байна. Монголд цэргийн нууц гэж байх л хэрэгтэй юу юуны духанд хүрэлгүй савсагнаад тараагаад л байвал энэ улсыг маань хэн хамгаалах болж байна. Хатуужил хаана байна.
2017-04-17
Зочин:
Rgd -5 granat davshiltiin ued heregledeg granat . 25 m -t honool uchiruuldag uzuulelttee l baidag . f -1 eer surguuli hiisen bolj bna uu. ym medehgui baij humuusiin segtel zuig buu hymuuruulaa
2017-04-17
zochin:
uurii aldaa gargaad argaggui n erhend deer n hevtej delbersen yum bishuu yun baatar be???
2017-04-17
Зочин:
Зөв
2017-04-17
Зочин:
Yu baatar tsol olgohod buruudahgui gej....hervee tegsen ni togtoogdvol shuud baatar tsol olgolgui yadii...olon hunii amiig amiaraa hamgaalj chadsan Hun jinhenr Baatar
2017-04-17
Зочин:
Гар бөмбөг хэдэн төрөл байдаг Тэдгээрийн хөнөөх чадвар өөр өөр Таамаг бичиж хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглох тийм ч сайн зүйл биш Хэрэгтэй үед тухайн нөхцөл байдлыг үнэлээд тийм шийдвэр гаргасан бол ахмад хүн удирдагч хүний чадвар шүү Улсын баатар ч юу юм бэ үлдэж байгаа гэр бүлийг нь ядаж байр байшинтай амьжиргааг нь шийдээд өгөх л хамгийн том шагнал
2017-04-17
Зочин:
Зөв
Зочин:
Харин тийм л баймаар юм.
2017-04-17
зочин:
Тийм бол ч жинхэнэ цэрэг байна даа.Бусдынхаа төлөө амиа өгдөг дарга,цэрэг орчин үед байдаг болов уу....
2017-04-17
Zochin:
Yneheer tiim bol ULSIIN BAATAR tsoliig nehen olgoh estoi.
2017-04-17
Зочин:
Ямар гранат юм бол доо, Ф-1 бол 250 метрт амьтай бүхнийг устгана ч гэж юу байхав
2017-04-17
Зочин:
Харин тийм л баймаар юм.