Хөгжлийн бэрхшээлтэй залууг сая төгрөгөөр урамшуулав
2017-04-17

 

"Ирээдүйн мистер 2017" 21 дэх удаагийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-нд болж өндөрлөсөн.

 

Уг тэмцээнд “Чийрэг монгол”  фитнесс клубийн тамирчин хөгжлийн бэрхшээлтэй иргэн  Г.Батжаргал оролцсон бөгөөд түүнд тэмцээний зохион байгуулагчдын зүгээс хүндэтгэлийн медаль гардуулсан  байна.

 

Мөн тэмцээнийг үзэж сонирхож байсан загвар өмсөгч А.Чингүүн түүнд өөрийн ажиллуулдаг зоогийн газраар үйлчлүүлэх сая төгрөгийн эрхийн бичиг гардуулахаа мэдэгдсэн байна.

 

Сая төгрөгийн эрхийн бичгээ өнөөдөр албан ёсоор гардуулан өгчээ. А.Чингүүн “Хөгжлийн бэрхшээлтэй хүн надаас илүү хөдөлмөрч надаас гоё биеээ хөгжүүлж чадсанд нь их урамшлаа. Өөрөө үзэгчийн суудлаас гарч шагнал амлаад нэрийн хуудсаа өгсөн болохоор өнөөдөр албан ёсоор шагналыг нь гардууллаа. Энэ залуу тайзан дээр ч гэсэн сая ч гэсэн надтай уулзаад уйллаа чамд их баярлалаа” хэмээжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөдөлмөрч хүн хөдөлмөрч хүнээ ойлгодог.
2017-04-18
Эмч:
Юугаар баян түүгээрээ дайлна.
2017-04-17
Зочин:
Монголчууд бэлгийн морины шүдийг үздэггүй. Бодибилдингийн тамирчдад сайхан хоол унд хэрэгтэй байдаг юм.
2017-04-17
уншигч:
Сайхан л юм. Гэвч мөнгийг бэлнээр өгсөн бол сайн биш үү? Сая төгрөгийн хоол тэр болгон ороод идээд байх уу? За тэгээд манайхан болсон хойно нөгөө зоогийн газрын ажилчид нь новшийн зан гаргана даа. ЭЗЭН өөрийгөө РЕКЛАМ -дчихсан юм шиг ээ
2017-04-17
Эмч:
Юугаар баян түүгээрээ дайлна.
Зочин:
Монголчууд бэлгийн морины шүдийг үздэггүй. Бодибилдингийн тамирчдад сайхан хоол унд хэрэгтэй байдаг юм.
Зочин:
2-laa mundag zaluus bnaa, neg ni hugjiliin berhsheeltei ch hudulmurluj chaddag, nuguu ni huniig oilgoj hairlaj hundelj chaddag saihan setgeltei hunleg yumaa 2-land ni sain saihanig husey
2017-04-17