Торгууль “авлига”-ыг өөгшүүлсэн үү
2017-04-18

 

Өнөөдөр автомашин иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон. Ажилдаа ирэх, гэртээ харих, хувь, хувьсгалын ажлаа амжуулах гээд  замын хөдөлгөөнд оролцож, түгжирч явах нь их хотын өдөр тутмын дүр зураг. Ингэхдээ зөрчил гаргаж, сарын цалингаасаа давсан төлбөр төлөх нь цөөнгүй.  

 

Төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, иргэдийн хэрэгцээ шаардлагын дагуу дөнгөж байгуулагдсан цагаасаа хамгийн өндөр хандалт авсан сайт бол Ebarimt.mn. Азаа үзэхээс гадна, наанадаж татварын буцаан олголтоо жилдээ нэг хүртэхээр иргэд худалдан авалт бүрийнхээ баримтыг цуглуулан тухайн сайтад орж баталгаажуулдаг.    Үүнтэй нэгэн адил иргэдийн хэрэглээний сайтуудын нэг нь torguuli.mn. Уг сайтаар орж торгуулийн төлбөрөө хийхээс гадна зөрчил гаргасан эсэхээ шалгадаг. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар зөрчлийн торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог. Хууль анх батлагдаж байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 196000 төгрөг байсан бол саяхан өөрчлөлт орж нэмэгдсэнээр 240000 төгрөг болсон. Энэ хэрээр цалин нь нэмэгдээгүй ч торгуулийн төлбөр нэмэгдсэнд иргэд туйлын бухимдсан хэдий ч хуулиа биелүүлэхээс гарцгүй.

 

Харин эдүгээ Зөрчлийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх үед энэ асуудал дахин сөхөгдөж байна.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигчид оногдуулах торгуулийн хэмжээ нь хэт өндөр байгаа гэх шүүмжлэл дагалддаж байгааг хууль боловсруулагчид ч анхаарч үзсэн байна.  Учир нь орчин үед иргэд тээврийн хэрэгсэл эзэмших, замын хөдөлгөөнд оролцох нь нэгэнт тансаг хэрэглээ биш болж амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангах, орлого олох, амьжиргаагаа залгуулах чухал ач холбогдолтой хэрэгсэл болсон.

 

Ийм үед замын хөдөлгөөний нягтрал, ачаалал ихтэй, зам харилцаа төдийлөн хөгжөөгүй манай улс орны нөхцөлд жолооч зөрчил гаргах магадлал дэлхийн жишгээс өндөр. Зөрчил гаргасан тохиолдол бүрд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр түүнийг 2-3, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгож байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрд торгуулийн хэмжээ өсч байна.

 

Үүнийг иргэдийн дундаж цалин буюу Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны 9 сарын мэдээллээр 888 мянган төгрөг байсан. Гэхдээ үүнээс 500 – 700 мянган төгрөг буюу түүнээс бага цалинтай иргэдийн тоо 36 орчим хувийг эзэлжээ.  Гэтэл  иргэд ажилдаа ирэх, очих үедээ гаргасан зөвхөн нэг зөрчилд нэг сарын цалингаа, эсхүл түүнээс их хэмжээний торгууль төлдөг. Мэдээж энэ нь нь хэт өндөр байна торгууль.

 

Түүнчлэн хэт өндөр торгуультай байгаа нь зөрчил гаргасан иргэдийн зүгээс  торгууль төлөхгүй, шийтгэл гарцаагүй байх зарчмыг алдагдуулж, авилга, хээл хахуулийг өөгшүүлэх, төр “шийтгэл” нэрээр төсөв бүрдүүлдэг гэх хандлагыг дэвэргэж байгаа гэнэ.

 

Иймд торгох шийтгэл оногдуулах нэгжийг тодорхойлох хэмжээг 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болгохоор хуулийн төсөлд тусгажээ. Ийн торгох шийтгэлийн нэгжийн хэмжээг бууруулснаар торгуулийн хэмжээг нийтэд нь багасгаагүй аж.  Үүнтэй уялдуулан зөрчлүүдэд оногдуулах торгох шийтгэлийн нэгжийн тоог өсгөжээ.  Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрт торгуулийн хэмжээ ч өсөөд байхааргүй зохицуулалт оруулахаар болжээ.

 

Цаашлаад тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд нийтийн хэв журмыг сахиулах, жолоочийн гаргасан зөрчлийг бэхжүүлэх зорилгоор дүрс бичлэгийн автомат төхөөрөмжүүдийг олноор ашиглан торгуулийн хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлэх журмыг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч  уг харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчинг бүрдүүлээгүй нь олон төрлийн маргаантай асуудлыг дагуулдаг.  Иймд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хянах зориулалт бүхий дүрс бичлэгийн автомат төхөөрөмжийн тусламжтай бэхжүүлсэн зөрчилд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эсхүл эзэмшигч  жолоочид шийтгэл оногдуулах, хэрэв уг этгээд зөрчил гарах үед өөрөө тухайн тээврийн хэрэгслийг жолоодоогүй нь тогтоогдсон тохиолдолд шийтгэлээс чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан аж

Н.Энхлэн

 

.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Б Батболд 1386 убц:
Муу
2017-11-03
жолооч:
өндөр торгуультай байж л зөрчил багасна заавал зөрчих ёстой мюм уу
2017-04-18
Зочин:
Өмхий лаларуудын бодлого буруу түүнийг хэрэгжүүлж байгаа нэгжийн ажилтнуудын харилцаа ёс зүйн доод түвшинд байна даа арга ч үгүй дээ толгойруу нь юм хийхгүй байгаа юм чинь өөрсдөө амьдралгүй юм шиг тасархай амьтад л замын голд зогсдог ш дээ
2017-04-18
Зочин:
Neg jiliin torguuliin orlogo heden togrog bolj bn haana yund ene orlogiig zartsuulj bn!!! Ene medeelliig nuuted todorhoi bolgoh heregtei bogood shilen dans gargah estoi
2017-04-18
Зочин:
ирэх 4 жил замын цагдаа нар таргална
2017-04-18
хуульч:
Энэ асуудалд судалгаагүй хандаж УИХ-ААС ХУУЛЬ гаргасны үр дагвар болов уу???ТОРГУУЛЬ НЬ 19000-24000 БАЙГАА НЬ ДУНДАЖ ДАВХРАГЫГ АВТО МАШИНТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ амьдралын доод түвшингийнхэн бүүр чболохгүй ГЭЖ ХУУЛИЙН АРГААР БООСОН ХЭРЭГ ??? ТЭР ИХ МӨНГӨ ЮУНД ЗАРЦУУЛАГДАДАГ НЬ СОНИН???
2017-04-18
Зочин:
Сэтгүүлч яг асуудлын голыг олж бичсэн байна. Торгууль хэь өндрөөс болж замын цагдаа хоолны мөнгө аваад салдаг асуудал энгийн үзэгдэл болсон шүү дээ.
2017-04-18
Зочин:
Зерчил гаргасан бол хариуцлага хулээх нь зуйн хэрэг! Гэхдээ бух юмыг зевхен торгуулиар зохицуулнаа гэвэл естой ХУЦВАА! л байна. Жолооч ечуухэн зерчил гаргаад торгуулдаг, тэгвэл явган зорчигч ямарч зерчил гаргасан хариуцлага тооцдоггуй! Энэ АРИУН ЯВДАЛ УУ?Гарцгуй газраар зам хендлен гардаг,замын хеделгеенд саад болдог гээд дураараа дургиж дунд чемгеерее жиргэж байх нь ариун явдал уу?
2017-04-18
Зочин:
Сарын цалингаа өгөх болж бна уу!
2017-04-18
Үнэн:
Хөгжилтөй орны өндөр торгууль бол амжиргааны түвшин өндөр, зам нь зөрчил гаргах боломгүй болтлоо хөгжсэн учир өндөр торгодог. амьдралд ойрхон байцгаа замын асуудлаа наад торгосон мөнгөөрөө шийдээ түгжрэлд нөлөөлхөөргүй зөрчлийг хүлээн зөвшөөрөө. Гэдэс нь цатгалан хүмүүс гэдэс нь өлсөөд явж байгаа хүний зовлон ойлгохгүй ээ.
2017-04-18
Зочин:
ter olon maliin neg ni chi shd. Ingej amniihaa zorgoor burj bgaa
2017-04-18
Зочин:
би зүгээр цандаад нь 10 цаас өгөөд л яваад өгдөг ш дээ .зарим цагдаа нь цэнхэр esse аваад ир л гэдэг юм
2017-04-18
Зочин:
сэтгүүлч үнэнийг бичсэн байна.
2017-04-18
зочин:
Замынхаа нөхцөл боломжийг сайжруулчихаад торгуулынхаа хэмжээг нэмэхгүй бол амьдрал дээр авцалдахгүй байна. Өндөр торгууль төлснөөс цагдаагийхаа гарыг цайлгачих нь амар байгааг амьдрал өөрөө сургаад байна. Зовлогтой газар нохой зоолж зовлонтой газар лам таргална гээч болж бана даа.
2017-04-18
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-18
Торгуль бүр өндөр болго:
Машин барьж чадахгүй бол тавьчихаад автуусаар яв. УБ-т машин багтахгүй байхад үамын бөглөө болсон малуудад бүр өндөр торгууль оноо
2017-04-18
жолооч:
өндөр торгуультай байж л зөрчил багасна заавал зөрчих ёстой мюм уу
Зочин:
ter olon maliin neg ni chi shd. Ingej amniihaa zorgoor burj bgaa
po:
mgl jolooch tsagdaa.d mongo blj haragdad bgmda
2017-04-18