Бэлчээргүй малчид хаачих вэ
2017-04-18

 

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын “Төмстэй” багийн нутаг дахь 21000 га газарт уул уурхайн ашиглах лизенц олгох тухай санал Засгийн газрын тогтоолд тусгагджээ.  Үүнийг эсэргүүцэн “Заамар хайрхан” ТББ, нутгийн зөвлөл хамтран мэдээлэл хийлээ.

 

Ашигт малтмалын газраас хоёрдугаар сарын 24-нд Заамар сумын “Төмстэй” багийн “Өвөр наймган”, “Төмстэйн дөрвөлж” нэртэй газарт 21 мянга 169 га газрыг ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгох саналыг гаргажээ.  Уг талбайд нийт 90 гаруй мянган толгой мал, 280 өрх, 945 иргэн аж төрдөг  байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг уг талбайд олгосноор эдгээр мал сүрэг бэлчээргүй болж, малчид нутаг заагдах аюулд хүрээд байгааг “Заамар хайрхан” ТББ-ын тэргүүн Д.Янжмаа хэлж байна.

 

Уг 21 мянган га талбайг 2015 онд Төв аймгийн ИТХ, Заамар сумын ИТХ-ын шийдвэрээр газрыг оронд нутгийн тусгай хамгаалалтад авсан аж. Түүхийн дурсгалт газрын алтыг ухах гэж байгаад харамсч буйгаа нутгийн иргэд хэлж байлаа.

 

“Алт 1” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 27 жилийн хугацаанд Заамар суманд үйл ажиллагаа явуулсан компаниуд улсын эрдэнэсийн санд 120 гаруй тонн алт тушаасан ч ард иргэдийн амьдрал, нутаг орны хөгжилд хувь нэмэр оруулаагүй. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн “Эрэл” хувьцаат компани, “Алтан Дорнод Монгол”, “Мак” зэрэг компани 20 гаруй жилийн хугацаанд нөхөн сэргээлтийг хангалтгүй хийсэн. Улмаар сумын 40 гаруй мянган га бэлчээрийн талбай ашиглах боломжгүйд хүрч, 20 гаруй гол горхи ширгэсэн. Амьдрах орчин доройтож уурхайнуудын хайгуулын буруутай үйл ажиллагааны улмаас мал, хүн, амьтан дайжиж, араатан шувууд устаж үгүй болсон” гэж “Заамар хайрхан” ТББ-ын Улаанбаатаар дахь нутгийн зөвлөлийн дарга Д.Алимаа ярилаа.

 

 

Ийм байтал Заамар сумын Төмстэй багийн нутаг дахь тусгай хэрэгцээний 21 мянган га газарт уул уурхайн ашиглалтын лиценз олгохоор зэхэж байгаа нь нутгийн иргэдийг доромжилж буй хэрэг гэж үзэж тэд үзжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
санаа нь хэнээс гарав?:
Заамар сумын 21000 га талбайг хэн яаж мэдэж газрыг нь яаж сонгосон юм бол ...????????????? ЗГ-с уу ???, Заамар сумаас уу ???
2017-04-23
Нөхөн сэргээлт нэртэй өнгөлөн далдлалт:
Дээрхи зургийг харахад алтыг нь аваад авдрыг хаяв гэгчээр нөхөн сэргээлт нэрээр хууран мэхлэлт хийсэн зураг харагдаж байна. Цаана нь байгалийн унаган төрхөөрөө байгаа газар, наана нь нөхөн сэргээлт нэртэй хууран мэхлэлт хийж, өнгөлөн далдлалт хийсэн газар байна. Зүгээр л харахад ногоон сайхан харагдах авч, сайн үзвэл гаднын ганц нэг сайн ургадаг, түрэмгий юм тарьсан байгаа. Тухайн байгалийн унаган төрх сэргэх биш, харин тэр түрэмгий ургамалд эзлэгдэх аюултай, манай дарга нар үзээд нөхөн сэргээлт сайн хийсэн байна гэж хөөрцөглөдөг нь гэмт хэрэгийн шинжтэй.
2017-04-19
Тэнэг засаг:
Алт, уул уурхай бол алсдаа Монголд юу ч үлдээхгүй, ямар ч ашиггүй. Малын бэлчээр, уул ус, унаган байгаль бүгд сүйрнэ. Газар тариалан ч халтай, Монголчууд дуртайдаа ч юмуу залхуудаа ч юм уу, нүүдлийн мал аж ахуй эрхлээгүй, энэ байгальд үүнээс өөр зохицох аж ахуй байхгүй, өчигдар Улаанбаатарт орж ирсэн улаан шороо хаанаас боссон бэ? Хэдэн зуун мянган га-гаар нь хагалсан тэр талбайгаас л босож байдаг, хагалаагүй газраас тэгтлээ их шороо хийсэж тэнгэрт дэгдэхгүй
2017-04-19
hai yaa:
MALAA NADAD ZARVAAA AI YA BI ARVIN IH ZIOSOOR AVNAA SHUU
2017-04-18