Хар тамхины хэргээр 13 монгол шалгагдаж байна
2017-04-18

 

Хилийн чанадад түр, удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд, хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна.  Энэ оны  IV сарын байдлаар гадаадын 13 улсад манай 114 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 6 иргэн / БНХАУ-5, ОХУ-1 /, хар тамхи хэрэглэсэн хэргээр 7 иргэн / Сингапур-2, БНХАУ-5 / саатуулагдан шалгагдаж байна. 

 

Өнөөдрийн байдлаар 14 улсад нийт 172 монгол иргэн ял эдэлж байна. Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн юм. 2016 онд БНХАУ-аас 2 иргэн, БНКаз Улсаас 1 иргэнээ шилжүүлэн авсан. Энэ он гарсаар нийт 32 иргэнийг шилжүүлэн авах хүсэлтийг БНХАУ, Швед, Хонгконг, БНСУ, БНТУ-ын ХЗЯ-нд хүргүүлээд байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hereggui zuileer amdrah gej oroldohoo boliochee , zugeer ajil hiij amdarch suraach,,,,dandaa l hulgai, har tamhi, gemt hereg hiij amdrah zorilgotoi baidag ulsuudad aav eej ah dyy geed heleed ogoh hymyys baihgui yu, esvel ted nar udmaaraa tiim baisan hereg yy ???!!!
2017-04-18