С.Зориг агсны шатар, хувцас сэлтийг үзэсгэлэнд дэлгэжээ
2017-04-18

 

Ардчилсан хувьсгалын оюун санааны нэгээхэн илэрхийлэл болсон МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой энэ сарын 20-ны өдөр тохионо.

 

Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний музей “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-г олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлж буй юм байна. Уг үзэсгэлэнд түүний гэрэл зураг болон эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй  үзмэрийг дэлгэжээ.

 

Тухайлбал: Ардчилсан хувьсгалын тэмцлийн халуун өдрүүдийг өгүүлсэн түүхэн гэрэл зургууд, хэрэглэж байсан шатар, өмсөж байсан хослол, цүнх зэргийг болон УИХ-ын гишүүн асан дүү С.Оюундаа бичсэн захидал сэлтийг үзэсгэлэнд дэлгэсэн байна.

 

Уг үзэсгэлэн 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс 28-ыг хүртэл  Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд байршина.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
tuvshingiin humuus meddeg hundeldeg, baisan yumaa, ork ntr bol medekhguiee kkk
2019-11-18
зочин:
Монголын ард иргэд С Зоригийг 1998-10-02 оос өмнө Хэн ч мэддэггүй байсан. Харин тэр хүнийг нас барснаар Монголын ард иргэд нь таних болсон магадгүй хэн ч маргахгүй байх
2017-05-21
tuvshingiin humuus meddeg hundeldeg, baisan yumaa, ork ntr bol medekhguiee kkk
Huga:
Waaa chih shig.yamar ertnii haad noed bishdee,yamar.
2017-04-19