БСШУС-ын сайдыг огцрохыг шаардав
2017-04-18

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон хараагүй хүүхдүүдийн суралцдаг 116-р тусгай сургуулийн багш нар хамтран мэдээлэл хийлээ. Тэд БСШУС-ын сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч албан ёсны хариу өгөөгүй учир огцруулах хүсэлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт уламжлав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 116-р тусгай сургуулийн үйл ажиллагаа маш тааруу, суралцагчдад чанартай боловсрол олгох, харааны бэрхшээлтэй багш, ажигсад, хүүхдүүдийн эрх зөрчигдөж  байгаа талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурьт хандан удаа дараа хүсэлт тавьсан аж. Гэвч тус яамнаас өнөөг хүртэл арга хэмжээ авахгүй байгаа тул дараах шаардлагыг Засгийн газарт тавьж буй юм байна. Шаардлагад:

 

  • Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоосон Ж.Батсуурийг нэн даруй огцруулах

 

  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харъяад байгаа 116-р тусгай сургуулийг БСШУС-ын яамны харъяанд шилжүүлэх

 

  • Хараагүй хүүхдүүдийн сургалтын орчин, ном сурах бичиг хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулах

 

  • Асуудлаа мэддэггүй, мэдлэггүй, сэтгэлгүй өнөөгийн удирдлагыг өөрчлөх гэсэн хүсэлтийг тусгажээ.

 

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл “Улсын хэмжээнд хараагүй хүүхдийн ганц сургууль  үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл уг сургууль сурагчдад өнөөдрийг хүртэл чанартай боловсрол эзэмшүүлж чадахгүй байна. Бид зөвхөн өнөөдөр энэ асуудлыг гаргаж тавиагүй. Шат дараалсан арга хэмжээ авч суралцах орчин нөхцлийг сайжруулахыг  хүсэлтийг БСШУС-ын яаманд тавьж, уулзалт хийж байсан. Гэтэл БСШУС-ын яам харъяандаа шилжүүлж авахгүй орчин нөхцлийг сайжруулах тохиролцоонд хүрч байсан ч бодитой арга хэмжээ авахгүй өдийг хүрсэн. Тиймээс бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард албан бичиг өгсөн. Арав гаруй хоногийн өмнө өмнө өгсөн албан бичгийн хариугаа авъя гэхэд огт хариу өгөөгүй учраас хэвлэлд хандан, Ж.Батсуурь сайдыг огцрох шаардлагыг хүргүүлж байна” хэмээлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус холбооны удирдлагууд Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариуг энэ сарын 21-ны өдрийн 12.00 цагаас өмнө өгөхийг шаардав. Хэрэв заасан хугацаанд хариуг ирүүлээгүй тохиолдолд БСШУСЯ-ны гадна жагсаал зохион байгуулж, тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

 

116-р тусгай сургуулийн сурагчид сургалтын орчин нөхцлийг сайжруулахыг шаардаж тэмцлийн арга хэмжээ зохион байгуулах тухайгаа Хараагүйчүүдийн үндэсний холбоонд хэлж байгаа ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тоглолт хийдэг, хуучнаа санагалзсан түшмэлүүдийг ажлаас халвал таарна. Сайд мэдэж л байх ёстой доо.
2017-04-18
Зочин:
Хэлэх үгээ хэлж чадаж байгаа нь яамай даа. Сайд огцрох ч юу л бол. Захирлаа л хусах гэсэн байх.
2017-04-18
Зочин:
Тэр байр нь шорон шиг л юм бна лээ!
2017-04-18
zochin:
Shal dongio alban tushaaliin manguu bolson vmnuud ogtsor Ene omoorood bga ni morooroo vbaagii ni yaj medej bgan bol Arai ooroo bicheed bgaa vm bish bizdee
2017-04-18
Зочин:
Зио яршигөө, өмнөх аймшгийн мүүнчин насанбаярыг огцруулж чадаагүй бж мөрөөрөө болгох гээд зүтгэж яваа сайдыг бас сольж яанаа хэт туйлшраад тэнэгэрч өгөхийн бас хажуугаар нь. Хараагүй иргэдийг ер нь улс орон даяараа тусгай хангамж юманд хамрагдуулж их дэмжих хэрэгтэй
2017-04-18
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-18